top of page


"ИРВЭСИЙН МЭДЭЭ" сонин – 2026 оны эхний хагас жилийн дугаараа бэлтгэн гаргалаа.
Ирвэс Хамгаалах Сангаас бэлтгэн гаргадаг "Ирвэсийн мэдээ" сонин 2026 оны эхний хагас жилийн дугаараа уншигч та бүхэндээ хүргэж байна. Энэхүү дугаарт цоохор ирвэсийн судалгаа, орон нутгийн иргэдэд түшиглэсэн байгаль хамгаалал болон манай сангийн хэрэгжүүлж буй төсөл, үйл ажиллагааны дараах онцлох мэдээллүүд багтлаа. 📌 Цоохор ирвэсийн экологийн урт хугацааны цогц судалгаа амжилттай үргэлжилж байна. 🏆 “Шилдэг байгаль хамгаалагч”-дад шагнал гардуулах ёслолын үйл ажиллагааг


ШИЛДЭГ ИДЭВХТЭН БАЙГАЛЬ ХАМГААЛАГЧДЫГ ШАЛГАРУУЛЛАА
Ирвэс Хамгаалах Сан ТББ-ын Нөхөрлөлийн хяналт шалгалтыг сайжруулах хөтөлбөрөөр хамтран ажилладаг 30 гаруй Байгалийн Нөөцийн Хамтын Менежментийн нөхөрлөлүүдийн идэвхтэн байгаль хамгаалагчдыг МАНЛАЙЛАН ажиллаж, Монгол орны цоохор ирвэсийн амьдрах орчныг хамгаалахад оруулсан хувь нэмрийг нь үнэлэн 2026 оны "Шилдэг идэвхитэн байгаль хамгаалагчид"-ыг шалгаруулан "Мөнгөн шагнал, үнэ бүхий бүхий зүйлс"-ээр шагнаж урамшууллаа. ШИЛДЭГ ИДЭВХТЭН БАЙГАЛЬ ХАМГААЛАГЧААР: Өмнөговь аймгийн Г


"МАГИСТРЫН СУРГАЛТЫН ТЭТГЭЛЭГ"-т ШАЛГАРСАНД БАЯР ХҮРГЭЕ!
"Ирвэс хамгаалах сан"-аас байгаль орчин, ховор амьтад болон говийн экосистемийг хамгаалах чиглэлээр нарийвчилсан судалгаа хийж буй залуу судлаачдыг дэмжих, салбарын боловсон хүчнийг чадавхжуулах зорилгоор уламжлал болгон зарладаг "Магистрын сургалтын тэтгэлэг"-т Тост, Тосон Бумбын нурууны БНГ-ын хамгаалалтын захиргааны Судалгаа шинжилгээ хариуцсан мэргэжилтэн, Шинжлэх ухааны академийн их сургуулийн магистрант Идэрцогийн Отгонбаатар Ider Otgoo шалгарлаа! Энэхүү тэтгэлэг нь зө


ИРВЭС ХАМГААЛАЛД ТАНЫ ХУВЬ НЭМЭР!
Ирвэс Хамгаалах Сан нь 2007 оноос хойш Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Тост, Тосон Бумбын нуруунд цоохор ирвэсний цогц судалгаа, хамгааллын хөтөлбөрийг тасралтгүй хэрэгжүүлсээр ирсэн. Бид автомат камерт орсон ирвэснүүдийн зургийг уран сайхны санаагаар баяжуулан зурж, танин мэдэхүйн өнгө төрхтэй өдөр тутмын чөлөөт хэрэглээний подволк, даавуун торон дээр буулган борлуулж байна. САЙН МЭДЭЭ: Дээрх бүтээгдэхүүнүүд болон орон нутгийн иргэдийн хийсэн эсгий урлалын бараа бүтээгдэхү


2026 оны байгаль хамгаалах төслийн үр дүн
Ирвэс хамгаалах сангаас жил бүр зарладаг жижиг төслийн уралдаанд Завхан аймгийн Сантмаргаз сумын байгаль хамгаалагч Э.Амарын "Цоохор ирвэс хамгаалах мэдлэг олгох сургалт" төсөл шалгарсан. Төслийн хүрээнд Сантмаргаз сумын Соёлын төвд сургалт, уулзалтыг зохион байгууллаа. Уг сургалтаар Сантмаргаз сумын ирвэстэй бүс нутагт өвөлждөг 46 малчдад"Цоохор ирвэсийн устах аюулын шалтгаан ба хамгаалалтын арга", "Орон нутгийн иргэдийн оролцооны сайн туршлага", "Хулгайн ангийн эсрэг хамты


СУРГАГЧ БАГШ БЭЛТГЭХ СУРГАЛТЫГ ӨВӨРХАНГАЙ, ЗАВХАН АЙМАГТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.
Ирвэс хамгаалах сангаас Английн Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн асуудал эрхэлсэн яам (“DEFRA”) Зэрлэг амьтдын хууль бус ан, худалдааг бууруулах сан (“IWTCF”)- гийн “Цоохор ирвэсний амьдрах орчныг хамгаалахад нөхөрлөл, байгаль хамгаалагчдыг чадавхжуулах” төслийн хүрээнд Цоохор ирвэс тархсан бүс нутгийн байгаль орчны хяналтын улсын байцаагчдыг чадавхжуулах сургагч багш бэлтгэх сургалт зохион байгууллаа. Тус сургалтын хүрээнд цоохор ирвэсний тархалт бүхий бүс нутгийн байгал


БАЙГАЛЬ ХАМГААЛАХ ЖИЖИГ ТӨСӨЛ ШАЛГАРЛАА
“ИРВЭС ХАМГААЛАХ САН”-аас 2026 оны байгаль хамгаалах санал санаачилгыг дэмжих жижиг төслөө шалгарууллаа. Жижиг төслийн шалгаруулалтад 26 төслийн санал ирснээс 2 төсөл шалгарч тус бүр 2,1 сая төгрөгийн санхүүжилт авахаар боллоо. Шалгаруулалтад төслөө илгээсэн бүх оролцогчдодоо баярлалаа. Шалгарсан төслүүд: “Цоохор ирвэс хамгаалах мэдлэг олгох сургалт” Завхан аймаг Сантмаргаз сум Хоёр Маргаз уул. "Түргэн, Цагаан Шувуут уулын ДЦГ-ын аялал жуулчлалын маршрутын дагуу зэрлэг амьтны


Баянхонгор аймгийн Галуут сумын ЗДТГ-тай санамж бичигт гарын үсэг зурлаа
Цоохор ирвэсийн судалгаа, хамгааллын ажлуудыг Галуут сумын зарим багуудад хамтран хэрэгжүүлэхээр Их Богд уулын БЦГ-ын хамгаалалтын захиргаатай хамтран ажиллах ажлын төлөвлөгөө баталлаа. Баянхонгор аймгийн БОГ-ын дарга Б. Бат-Өлзийтэй Баянхонгор аймгийн ТХГН-аас гаднах бүс нутаг болох Баянхонгор аймгийн Заг, Баянбулаг, Бөмбөгөр, Бууцагаан, Богд, Жинст, Галуут сумуудтай ирвэсийн судалгаа, хамгааллын талаар цаашид хамтран ажиллахаар төлөвлөж байна.


Ирвэстэй бүс нутгийн шилдэг байгаль хамгаалагчидад шагнал гардуулах ёслолын үйл ажиллагаа боллоо.
Ирвэс хамгаалах сангаас 3 дахь жилдээ “Ирвэстэй бүс нутгийн шилдэг байгаль хамгаалагчдыг шалгаруулах үйл ажиллагаа”-г зохион байгуулж байгаа бөгөөд энэ жил 60 орчим материал ирснээс Шилдэг 20 байгаль хамгаалагчийг шалгарууллаа. Шилдэг байгаль хамгаалагчдад шагнал гардуулах үйл ажиллагааг 4 дүгээр сарын ... өдөр буюу “Эх дэлхийн өдөр”-ийг тохиолдуулан зохион байгууллаа. Энэ жилийн тус арга хэмжээнд зөвхөн байгаль хамгаалагч гэлтгүй аймгуудын БОГ, ТХГН-ийн хамгаалалтын зах
bottom of page
