Байгаль хамгааллын шилдэг бичил төслүүд шалгарлаа
May 25
1 min read
Updated: Nov 3
“Ирвэс хамгаалах сан”-гаас 2026 оны байгаль хамгаалах санал санаачилгыг дэмжих жижиг төслөө шалгарууллаа. Жижиг төслийн шалгаруулалтад 26 төслийн санал ирснээс 2 төсөл шалгарч тус бүр 2.1 сая төгрөгийн санхүүжилт авахаар боллоо. Шалгаруулалтад төслөө илгээсэн бүх оролцогчдодоо талархал илэрхийлье.
Шалгарсан төслүүд:
“Цоохор ирвэс хамгаалах мэдлэг олгох сургалт” Завхан аймаг Сантмаргаз сум Хоёр Маргаз уул.
"Түргэн, Цагаан Шувуут уулын ДЦГ-ын аялал жуулчлалын маршрутын дагуу зэрлэг амьтны зураг авах, ажиглах боломжит цэгийг тодорхойлох, түр амрах цэг бэлтгэх" Түргэн, Цагаан Шувуут уулын ДЦГ
Шалгарсан оролцогчдодоо баяр хүргэж, амжилт хүсье.




Comments