top of page

Амьтнаас мал хамгаалах хашаа хорооны хөтөлбөр

Өндөр уулын экосистемд цоохор ирвэс гэрийн мал руу халдах явдал ихэвчлэн шөнийн цагаар малчны хотонд тохиолддог. Гэсэн хэдий ч малчдад малаа хамгаалах арга хэрэгсэл дутмаг байдаг нь цоохор ирвэсэнд өсөрхөж агнах тохиолдолд хүргэх нь цөөнгүй. 

Монгол оронд одоогийн байдлаар нэн ховордож улаан номонд орсон дархан цаазат амьтан бусдад учруулсан хохирлыг улсаас нөхөн төлж өгөх систем бий болоогүй, хууль эрх зүйн орчин хараахан бүрдээгүй байгаа нь эдгээр амьтдыг хамгаалахад бэрхшээл учруулж байна. Энэ асуудлыг шийдвэрлэх шинэлэг арга замыг эрэлхийлж, ИХС-гаас санаачлан нутгийн иргэдийн уламжлалт хашаа хороог сайжруулж  “Хашаа хорооны хөтөлбөр” хөтөлбөрийг Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Тост багийн малчдын дунд 2014 оноос  хэрэгжүүлж байгаа билээ. 


Уг хөтөлбөрийн хүрээнд 2м өндөртэй төмөр шон бүхий торон хашааг малчин өрхөд зээлээр олгодог бөгөөд өнөөдрийн байдлаар байгаль хамгаалах нөхөрлөлийн 40 гаруй өрх хашаа хорооны хөтөлбөрт хамрагдсан байна. Хашаа хорооны хөтөлбөр хэрэгжсэнээр хотондоо мал алдах нь багассан байгааг малын даатгалын хөтөлбөрт давхар хамрагддаг айлууд болон ирвэс, чононд бариулсан малын тооны судалгаанаас харагдаж байна.



Мөн бид малын хашаа хороо хөтөлбөртэй хамтатгаж зэрлэг амьтан үргээгч төхөөрөмжийг ашигладаг бөгөөд энэ зэрлэг амьтны хөдөлгөөн мэдэрсэн даруйд чанга чимээ гаргаж махчин амьтдыг үргээх зориулалттай юм.


bottom of page