top of page

Малын эрсдэлийн сан

Малын эрсдэлийн сан нь цоохор ирвэс, чононд бариулсан малын хохирлыг барагдуулах замаар малчдын амьжиргааг хамгаалж, байгальтайгаа эвтэй зэрэгцэн орших тогтвортой шийдлийг дэмжих зорилготой хөтөлбөр юм.Тус хөтөлбөр нь Мал хамгаалах Ирвэс Төвийн шууд үйл ажиллагааны дор явагдана.


Хөтөлбөрт хамрагдсанаар малчин та дараах боломжуудыг эдэлнэ
  • Цоохор ирвэс, чононд бариулсан малын хохиролд нөхөн төлбөр авна

  • Дараа төлбөрийн нөхцөлтэй хашаа, хамгаалалтын хөтөлбөрт хамрагдана

  • Ган, зуд зэрэг байгалийн давагдашгүй хүчин зүйлсийн үеийн дэмжлэгийн хөтөлбөрт хамрагдана

  • Төрийн бус байгууллагад нэгдэн, санхүүгийн баталгаатай системийн гишүүн болно

  • Байгаль хамгаалах, малчдыг дэмжих төрийн болон төрийн бус байгууллага, хандивлагч орнуудын дэмжлэг, хандив авах нөхцөл бүрдэнэ


Тавигдах шаардлага
  • Тухайн суманд 50-аас доошгүй малчин өрх хамрагдсан байх

  • Малчид дор хаяж 10 гишүүнтэйгээр хөтөлбөрт нэгдсэн байх

  • Малчин нь малын “А” дансны тоогоор хөтөлбөрт хамрагдана


Малчны төлөх хураамжийн жишиг
  • Бод мал: 15,000 төгрөг

  • Бог мал: 2,000 төгрөг


Холбоо барих, мэдээлэл авах

Мал Хамгаалах Ирвэс Төв ТББ

📞 Утас: 9966 3392, 9332 9692

📧 И-мэйл: insurance.mongolia@snowleopard.org

📘 Фэйсбүүк: Мал Хамгаалах Ирвэс Төв

bottom of page