top of page

Тост Тосонбумбын нурууны БНГ-н чадавхийг дээшлүүлэх хөтөлбөр

Ирвэс Хамгаалах сан ТББ нь нутгийн иргэд-нөхөрлөлд түшиглэсэн байгаль хамгааллын олон талт хөтөлбөрүүдийг 1999 оноос эхлэн хэрэгжүүлж байгаагийн нэг нь нөхөрлөлийн хяналт-шалгалт, мониторинг-г СМАРТ программ ашиглан хэрэгжүүлэх хөтөлбөр юм.


Тус хөтөлбөр нь цоохор ирвэсийн тархалт нутагт амьдарч буй малчин иргэдийн байгаль хамгааллын оролцоог нэмэгдүүлэх, хяналт шалгалтыг сайжруулах зэрлэг амьтны мониторингийн өгөгдөл тогтмол цуглуулах, цоохор ирвэсийн тархалт-холбоос нутгуудад ажиллаж буй төрийн албаны байгаль хамгаалагчдын дутмаг нөөц бололцоог дэмжих зэрэг зорилгоор БНХМ нөхөрлөлүүдийн идэвхтэн байгаль хамгаалагч нартай нягт хамтран ажилладаг. Идэвхтэн байгаль хамгаалагч бүр ХХГ-ын хэмжээ, бартаа саад зэргээс хамааран сар бүр 2 өдөр 50-120 км хяналт шалгалтыг нөхөрлөлийн газар нутагт зохион байгуулах үүрэг хүлээж хамтран ажиллана.


Тост, Тосон бумбын нурууг орон нутгийн ТХГ байх үед 7 нөхөрлөл (9296.6 км2)-тэй хамтран 2016 оноос эхлэн хяналт шалгалтын хөтөлбөрийг эхлүүлж байв. Тус хөтөлбөр нь 2018 оноос хяналт шалгалтын СМАРТ программыг ашиглаж эхэлсэн ба эдүгээ 21000 гаруй км квадрат газар нутгийг хамарсан 32 нөхөрлөлтэй хамтран хэрэгжүүлж байна. 


Байгаль хамгаалагчдыг хяналт шалгалт гүйцэтгэхэд шаардлагатай сургалт, хээрийн хувцас-хэрэгсэл, тоног төхөөрөмж, даатгал, зардал болон урамшуулал зэргээр үе шаттайгаар дэмжиж, тус хөтөлбөрийг өргөжүүлэх төлөвлөгөөтэй байна. 



bottom of page