top of page

Бидний тухай

Ирвэс Хамгаалах Сан (ИХС) нь 2007 оноос эхлэн цоохор ирвэсний судалгаа шинжилгээ болон нутгийн иргэдэд түшиглэн байгаль хамгаалах үйл ажиллагаа явуулж ирсэн нийгэмд үйлчлэх төрийн бус байгууллага юм. Тус байгууллага нь байгаль хамгаалах чиглэлээр олон улсад үйл ажиллагаа явуулдаг Олон Улсын Ирвэс Хамгаалах Сан (Snow Leopard Trust) болон бусад байгууллага, нөхөрлөл, орон нутагтай хамтран ажилласаар ирсэн. Түүнчлэн бид Цоохор Ирвэсийн Сүлжээ (www.snowleopardnetwork.org) зэрэг олон улсын байгууллагууд, эрдэмтэд, судлаачидтай хамтран цоохор ирвэсний судалгаа шинжилгээ, хамгааллын ажлуудыг хамтран явуулж байна.

Алсын хараа:
Монгол орон дахь цоохор ирвэсийн популяцийг тогтвортой хадгалах

Эрхэм зорилго:
Хүн ба зэрлэг амьтад ижил, тэнцүү зэрэгцэн орших нөхцөлийг дэмжих замаар Монгол орны цоохор ирвэсийг хамгаалах

Пүрэвжав.jpg

Л.Пүрэвжав 

ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ

2023 оноос Ирвэс Хамгаалах Сангийн Гүйцэтгэх захирлаар ажиллаж байна. Экологич мэргэжилтэй. 2009 – 2022 онуудад Олон улстай хамтарсан Цоохор Ирвэсний Урт Хугацааны Экологийн судалгааны  хөтөлбөрийн монгол дахь зохицуулагчаар ажиллаж байсан ба ТХГН-н мэрэгжилтнүүд болон байгаль хамгаалагчдын чадавхийг дээшлүүлэхэд олон жил үр бүтээлтэй ажиллаж ирсэн.

Nadia.jpg

М.Цэрэннадмид 

БАЙГАЛЬ ХАМГААЛАХ ХӨТӨЛБӨРИЙН ЗАХИРАЛ

Экологич мэргэжилтэй.  2002 онд оюутан байхаасаа ИХС-д сайн дурын ажилтнаар ажиллаж эхлэсэн ба улмаар ИХС-н байгаль орчны боловсролыг олгох Эко зусланг зохион байгуулж ирсэн. 2021 оноос нөхөрлөлд түшиглэсэн байгаль хамгаалах хөтөлбөрийг удирдан ажиллаж байна. 

Unurzul.jpg

Д.Өнөрзул

ИРВЭС ЭНТЕРПРАЙЗ ХӨТӨЛБӨРИЙН ЗОХИЦУУЛАГЧ

Дезайнер мэргэжилтэй. 2007 оноос эхлэн ИХС-д гар урлал суурьтай байгаль хамгааллын хөтөлбөрт сургагч багш, бүтээгдэхүүний загвар дезайн бий болгох ажлуудыг хийж ирсэн ба 2020 оноос нөхөрлөл түшиглэсэн байгаль хамгаалах хөтөлбөрийн баруун бүсийн хамгааллын ажлыг гүйцэтгэн ажиллаж байна. 

Tuvshee.jpg

Г.Энхтүвшин

ХАМТЫН АЖИЛЛАГАА ХАРИУЦСАН МЕНЕЖЕР

Япон хэлний багш,орчуулагч мэргэжилтэй. 2004 онд ИХС- нд Ирвэс Энтерпрайз хөтөлбөрийн сургагч багшаар ажиллаж эхлэсэн.Малын даатгал, Хашаа хороо, Цагаан идээний хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхэд нөхөрлөл хоорондын харилцаа холбоог хариуцан ажиллахаас гадна Цоохор ирвэс мэдээллийн утсыг олон нийтийн оролцоотой хэрэгжүүлэн ажиллуулдаг. 

Dolgormaa.jpg

Д.Долгормаа

НЯГТЛАН

Санхүүч мэргэжилтэй. 2016 онд ИХС ажилд орсон цагаасаа захиргааны ажилтан санхүүгийн туслахаар ажиллаж байсан ба 2023 оноос эхлэн тус байгууллагын нягтлангаар ажиллаж байна. 

Enkhtuya.jpg

Б.Энхтуяа

ОФФИС МЕНЕЖЕР, ДЗЗ ХӨГЖҮҮЛЭЛТИЙН АЖИЛТАН

2023 оноос ИХС- д ажиллаж байна. Оффис менежерийн ажлаас гадна малчдын хийсэн бүтээгдэхүүнд дотоодын зах зээлийг хөгжүүлэх үүрэгтэй 

Choidogjamts.jpg

Б.Чойдогжамц

СУДАЛГАА ХАРИУЦСАН МЭРГЭЖИЛТЭН

2021 оноос эхлэн ИХС-д ажиллаж байна. Тэрээр БНГ- мэргэжилтнүүдтэй хамтран менежментийн төлөвлөгөөний гүйцэтгэлд хяналт тавих, туруутны судалгааны ажлыг гүйцэтгэх, байгаль хамгаалагчид болон мэргэжилтнүүдэд сургалт явуулах зэрэг ажлыг хариуцан ажиллаж байна. 

Тэмүүлэн .jpg

Ө. Тэмүүлэн

БИОЛОГИЧ

2021 оноос эхлэн ИХС-д ажиллаж байна. Тэрээр БНГ- мэргэжилтнүүдтэй хамтран менежментийн төлөвлөгөөний гүйцэтгэлд хяналт тавих, туруутны судалгааны ажлыг гүйцэтгэх, байгаль хамгаалагчид болон мэргэжилтнүүдэд сургалт явуулах зэрэг ажлыг хариуцан ажиллаж байна. 

Badamhand.jpg

Д. Бадамханд

ХЭЭРИЙН СУДАЛГААНЫ КЕМПИЙН АЖИЛТАН

2021 оноос эхлэн ИХС-д ажиллаж байна. Тэрээр БНГ- мэргэжилтнүүдтэй хамтран менежментийн төлөвлөгөөний гүйцэтгэлд хяналт тавих, туруутны судалгааны ажлыг гүйцэтгэх, байгаль хамгаалагчид болон мэргэжилтнүүдэд сургалт явуулах зэрэг ажлыг хариуцан ажиллаж байна. 

Энхбүрэн.jpg

Н. Энхбүрэн

ХЭЭРИЙН СУДАЛГААНЫ КЕМПИЙН МЕНЕЖЕР

2015 оноос ИХС-д ажилд орсон. Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Тост багийн нутагт байрлах суурин судалгааны хөтөлбөрт туслахаар ажиллаж байна. Цоохор ирвэсний мэдээлэл цуглуулах, нөхөрлөлийн байгаль хамгаалагч нарыг орон нутагт зохион байгуулан ажиллахаас гадна нөхөрлөлд түшиглэсэн ирвэс хамгаалах малын даатгалын хөтөлбөрт комиссоор ажиллаж байна.    

Buyandelger.jpg

Х. Буяндэлгэр

МЭДЭЭЛЭЛ, ХАРИЛЦАА ХОЛБООНЫ АЖЛТАН 

Цахилгаанчин мэргэжилтэй. 2023 онд ИХС-д жолоочоор ажилд орсон. 2016 оноос Алтан нутаг нөхөрлөлийн идэвхитэн байгаль хамгаалагчаар ажиллаж байсан. Хээрийн судалгааны ажлаар зорчих гадаад дотоодын судлаачид оюутан сурагчид байгууллагын ажлыг орон нутагт явуулахад жолоочийн үүрэг гүйцэтгэн ажилладаг. 

Batbekh.heif

Р. Батбэх 

ЖОЛООЧ МЕХАНИКЧ

2009 оноос ИХС ажилд орсон ба  судалгааны төвийн зочид судлаачдад болон, зуны эко кемпийн сургалтын хүүхдүүдэд хоол цайгаар үйлчлэх ажлаас гадна кемпийн үйл ажиллагааг жигд явуулахад анхааран ажилладаг 

Бөртгөлжингуа.jpg

Т. Бөртгөлжингуа

ЗАХИРГААНЫ АЖИЛТАН

2009 оноос ИХС ажилд орсон ба  судалгааны төвийн зочид судлаачдад болон, зуны эко кемпийн сургалтын хүүхдүүдэд хоол цайгаар үйлчлэх ажлаас гадна кемпийн үйл ажиллагааг жигд явуулахад анхааран ажилладаг 

bottom of page