top of page

Эко зуслан

Цоохор ирвэстэй нутгийн дунд сургуулийн сурагчдад зориулан байгаль орчинтой танилцах Эко-аялал нэртэй хүүхдийн зуны зусланг 2013 оноос эхлэн Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Тост Тосонбумбын Нурууны Байгалийн Нөөц газарт ИХС-ын судалгааны төвийг түшиглэн сүүлийн 10 жил ажиллаж ирсэн билээ.


Хөтөлбөрийг өргөжүүлэх зорилгоор цоохор ирвэстэй аймаг бүрт дунд сургуулийн багш нартай хамтран тухайн орон нутагт тохирсон нэг өдрийн аялалын хөтөлбөр бий болгон хэрэгжүүлж, эко клубын үйл ажиллагааг дэмжих зорилготой.


Сургалтын үеэр ирвэсний амьдрах орчинд явагддаг энэхүү сургалт нь сурагчдад ан амьтан түүний оршин  тогтнох үндэс, өвс ургамал, ус булаг, бэлчээр  гэх мэт олон төрлийн мэдээллийг байгаль дээр энгийн аргаар   сонирхолтой хэлбэрээр авах боломж олгож байгаа ба хүүхдүүдийг төрсөн нутаг ус , байгаль орчиндоо ээлтэй иргэн болгон төлөвшүүлэхэд чухал ач холбогдолтой юм. 


Хөтөлбөрийн зорилго нь Ирээдүй хойч үеийг байгальд ээлтэй иргэн болгон төлөвшүүлэх ба энэхүү зорилгод доорхи зорилтуудыг тавин ажиллаж байна. Үүнд; 

  • Багш нарын ур чадварыг дээшлүүлэх 

  • Байгаль хамгааллын боловсролыг өргөн дэлгэр түгээх 

  • Байгальд ээлтэй жишиг аялалыг бий болгох 

  • Ойр орчны ард иргэдэд, хүүхдүүдэд ан амьтанд ээлтэй хандах сэтгэлгээг бий болгох


bottom of page