top of page

Сүү цагаан идээ

Ирвэс Хамгаалах Сан нь 2007 оноос хойш дэлхийд ховордсон цоохор ирвэс бүхий нутагт амьдардаг малчдын дунд ирвэс түүний идэш тэжээлийг хамгаалах, амьжиргааг дэмжих байдлаар ирвэс хүний хоорондын зөрчлийг бууруулах зорилготой хөтөлбөрүүдийг явуулж ирсэн. Үүний нэг нь 2020 оноос хэрэгжиж буй “Сүү цагаан идээний хөтөлбөр” юм. Энэхүү хөтөлбөрт Увс, Ховд, Говь-Алтай болон Өвөрхангай аймгуудын малчдын 10 гаруй нөхөрлөлийн 150 орчим айл өрхүүд хамрагдаж байгаа ба тэд сүү цагаан идээний нутгийн брэнд бий болгож орон нутгийн зах зээлд нэвтрүүлэх зорилготой юм.


Хөтөлбөрийн зорилтууд: 

  • Зах зээлийн чанар стандартад нийцэхүйц цагаан идээний нутгийн брэнд бүтээгдэхүүнийг бий болгох

  • Дотоодын зах зээлийг хөгжүүлэх, зах зээлд өрсөлдөх малчдын нөхөрлөлүүдийг чадавхжуулах

  • Нөхөрлөлийн дундын санг дэмжих механизмыг бий болгон цоохор ирвэс бүхий нөхөрлөлүүдийн хариуцан хамгаалах газрын менежментийг сайжруулах 


Манай байгууллагын зүгээс 

  • Сүү, сүүн бүтээгдэхүүний эрүүл ахуйн шаардлага хангасан бүтээгдэхүүн хийх сургалт

  • Бүтээгдэхүүний чанар стандарт, хяналтын сургалт

  • ИХС-с бүтээгдэхүүнд зориулсан сав баглаа боодол болон шошгоор хангах 

  • Бүтээгдэхүүн борлуулалтад дэмжлэг үзүүлэх зорилгоор үзэсгэлэн худалдаа, яармагт оролцоход туслалцаа үзүүлэх

  • Зарим нөхөрлөлүүдэд нэн шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангах дэмжлэг үзүүлэн хамтарч байна.


bottom of page