ТОСТ, ТОСОН БУМБЫН НУРУУНЫ БАЙГАЛИЙН НӨӨЦ ГАЗАР ЮНЕСКО-ИЙН ШИМ МАНДЛЫН НӨӨЦ ГАЗАРТ БҮРТГЭГДЭЖ БАТЛАМЖАА ГАРДАН АВЛАА

Тост, Тосон Бумбын нурууны БНГ нь 2026 оны 6 дугаар сард Парагвай улсад хуралдсан ЮНЕСКО-ийн Хүн ба шим мандал хөтөлбөрийн Олон улсын зохицуулах зөвлөлийн 38 дугаар ээлжит хурлаар ЮНЕСКО-ийн Шим мандлын нөөц газруудын дэлхийн сүлжээнд бүртгэгдсэн юм.
2026 оны 9 дүгээр сарын 23-24-ний өдрүүдэд ЮНЕСКО-ийн Монголын үндэсний комисс, БОУАӨЯ, ЮНЕСКО-ийн Зүүн Ази дахь төлөөлөгчийн газар, Тост, Тосон Бумбын нурууны БНГ-ын хамгаалалтын захиргаа зэрэг байгууллагууд хамтран “ЮНЕСКО-ийн шим мандлын нөөц газрууд ба тогтвортой аялал жуулчлал” сургалт, хэлэлцүүлгийг Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутагт орших Тост, Тосон бумбын нурууны байгалийн нөөц газарт зохион байгуулж, тус арга хэмжээний хүрээнд ЮНЕСКО-ийн МҮК-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч С.Уянга холбогдох байгууллагуудын төлөөлөлд Тост, Тосон бумбын нурууны шим мандлын нөөц газрын батламжийг гардууллаа.
Энэхүү олон улсын түүхэн шийдвэр нь бидний 2008 оноос хойш тус нутагт хийж гүйцэтгэсэн урт хугацааны судалгаа мониторинг, 2016 онд Тост Тосон Бумбын нурууг Улсын тусгай хамгаалалтад авахуулахаас эхлээд өнөөдрийг хүртэл тууштай хэрэгжүүлж ирсэн хамгааллын бодит ажлуудын үнэлэмж болж байна.
Тост, Тосон Бумбын нурууг дэлхийн үнэт өв болгон тунхаглахад хамтран зүтгэсэн Ирвэс хамгаалах сангийн хамт олон, БОУАӨЯ, "Mongolian National Commission for UNESCO, ТХГН-ийн зөвлөх, доктор Б.Оюунгэрэл, Өмнөговь аймаг болон Гурвантэс сумын ИТХ, ЗДТГ, Тост, Тосон Бумбын нурууны БНГ-ын хамгаалалтын захиргаа, Гурвантэс сумын малчид, ард иргэд, болон олон улсын түнш байгууллагууддаа Snow Leopard Trust гүн талархал илэрхийлье
.




Comments