УВС АЙМГИЙН ЦООХОР ИРВЭС БҮХИЙ СУМДЫН ЭКО КЛУБИЙН БАГШ НАРТ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.
2026 оны 8 дугаар сарын 24-25-ны өдрүүдэд Увс аймгийн Улаангом суманд Увс нуурын ай савын улсын тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргаатай хамтран тусгай хамгаалалттай газар нутгийн орчны бүсийн сумдын ерөнхий боловсролын сургуулийн эко клубийн багш нарт "Экологийн боловсролын хээрийн экскурсын хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга зүйн сургалт"-ыг зохион байгууллаа.
Сургалтыг Ирвэс хамгаалах сангийн байгаль хамгааллын хөтөлбөрийн захирал М.Цэрэннадмид удирдан багш нарт ИХС-ийн хэрэгжүүлдэг Эко зуслан хөтөлбөрийн арга зүйг ашиглан цоохор ирвэс болон түүний амьдрах орчны талаар сурагчдад мэдлэг олгох, хээрийн экскурс зохион байгуулах талаарх зөвлөмж болон сургалтын хэрэглэгдэхүүнийг танилцууллаа.
Сургалтад цоохор ирвэсийн тархац бүхий ТХГН-ийн бүхий орчны бүсийн Улаангом, Тариалан, Түргэн, Бөхмөрөн, Ховд, Сагил сумдын ерөнхий боловсролын сургуулийн 12 багш хамрагдлаа.
Сургалтын үр дүнд Эко зуслан хээрийн сургалтын 5 өдрийн хөтөлбөрийг ЕБС-ийн 6–7-р ангийн сурагчдад зориулсан 1 өдрийн танин мэдэхүйн хээрийн экскурсын хөтөлбөр болгон шинэчлэн боловсруулж, ерөнхий боловсролын сургуулийн багш нарын оролцоотой туршин хэрэгжүүлэх юм.




Comments