top of page

Баянхонгор аймгийн Галуут суманд сарлагийн хөөврөөр утас хийх анхан шатны сургалтыг зохион байгууллаа.

11 hours ago
1 min read

 Баянхонгор аймгийн Галуут суманд сарлагийн хөөврөөр утас хийх анхан шатны сургалтыг 09 сарын 04-08-ны хугацаанд зохион байгуулаа.  Сургалтанд Галуут сумын Үнэгт, Мандал багийн малчин эмэгтэйчүүд хамрагдсан бөгөөд Үнэгт, Мандал багууд нь цоохор ирвэстэй бөгөөд ирвэсэнд малаа бариулах тохиолдол цөөнгүй байна.  Сургалтаар ИРВЭС ХАМГААЛАХ САН болон ИРВЭС ЭНТЕРПРАЙЗ хөтөлбөртэй танилцах, түүхий сарлагийн хөөвөрт анхан шатны боловсруулалт хийх, самнах зэрэг ажиллагааг сурсан юм.

 ИРВЭС ЭНТЕРПРАЙЗ хөтөлбөр нь ирвэстэй зэрэгцэн амьдарч буй малчин эмэгтэйчүүдтэй хамтран ажилласнаар ирвэсэнд бариулсан малын хохирлоо гар урлалын бүтээгдэхүүн хийсэн орлогоороо нөхөх, байгаль зэрлэг амьтанд хандах хандлага эерэг болох, байгаль хамгаалалд гар бие оролцох, малчин эмэгтэйчүүдийн байгаль хамгаалах оролцоо манлайллыг нэмэгдүүлэх зорилготой билээ.


 
 
 

Comments


bottom of page