top of page

“Монгол бахархлын өдөр”-ийн мэнд хүргэе!

3 hours ago
1 min read

 Эзэн Богд Чингис хааны мэндэлсний 864 жилийн ой-Монгол хүн бүрийн үндэсний бахархлыг сэрээсэн өдөр энэ сарын 10-ны өдөр тохиолоо. Түүхэн энэ тэмдэглэлт өдрийг тохиолдуулан Монгол Улсынхаа унаган байгалийн тогтоц, дархан цаазат газар нутгийн үнэ цэнийг хадгалж, ховордсон ан амьтны популяцийн аюулгүй байдлыг хангах, хамгаалах үйлсэд хувь нэмрээ оруулж буй та бүхэндээ баярын мэнд дэвшүүлж байна.

Өвөг дээдсийн минь өлгий болсон уудам газар нутаг, экологийн тэнцвэрт байдал, унаган төрхийг хадгалан авч үлдэх нь бидний нэн чухал үүрэг билээ. Иймд “Ирвэс хамгаалах сан” нь өндөр уулын экосистемийн шүхэр зүйл болох цоохор ирвэсийг хүн ба зэрлэг амьтад зэрэгцэн орших нөхцлийг дэмжих замаар судалгаа шинжилгээ, хамгааллын ажлуудыг 2007 оноос хойш идэвхийлэн хийж гүйцэтгэж байна.


 
 
 

Comments


bottom of page