"Ирвэс" нэрийн бүтээгдэхүүнүүд Монголын "MCK Cashmere" дэлгүүрт байршив
"Ирвэс Энтерпрайз" хөтөлбөрийн хүрээнд орон нутгийн малчин эмэгтэйчүүдийн сэтгэл зүрхээ шингээн урласан цүнхний зүүлт, эсгий шаахай, тэмээ, ширмэлийн утас зэрэг бэлэг дурсгалын бүтээгдэхүүнүүд Монголын "MCK Cashmere" дэлгүүрт борлуулагдаж эхэллээ.
Манай хөтөлбөр 1998 оноос ирвэс бүхий нутагт хэрэгжиж, ирвэстэй нутгийн малчин эмэгтэйчүүдийг сургах, бүтээгдэхүүн үйлдвэрлэх худалдан борлуулахад дэмжин тэдний дуу хоолой, оролцоог байгаль хамгаалалд хангах өргөн замыг нээсэн билээ. Тиймээс бид хөтөлбөрийн уламжлал тогтвортой байдлыг хадгалах, хангах нөгөө талдаа орчин цагийн хүүхэд залуус төдийгүй хүн бүрийн сонирхон хэрэглэж буй зарим нэр төрлийн бүтээгдэхүүнийг “Ирвэс” нэрийн бүтээгдэхүүн болгон олны хүртээл болгосон нь энэ билээ.
Таны худалдан авалт бүр Монгол орны цоохор ирвэс болон түүний амьдрах орчныг хамгаалах, орон нутгийн иргэдийн амьжиргааг дэмжихэд шууд хувь нэмэр оруулах болно!





Comments