"МАГИСТРЫН СУРГАЛТЫН ТЭТГЭЛЭГ"-т ШАЛГАРСАНД БАЯР ХҮРГЭЕ!
- 3 hours ago
- 1 min read
"Ирвэс хамгаалах сан"-аас байгаль орчин, ховор амьтад болон говийн экосистемийг хамгаалах чиглэлээр нарийвчилсан судалгаа хийж буй залуу судлаачдыг дэмжих, салбарын боловсон хүчнийг чадавхжуулах зорилгоор уламжлал болгон зарладаг "Магистрын сургалтын тэтгэлэг"-т Тост, Тосон Бумбын нурууны БНГ-ын хамгаалалтын захиргааны Судалгаа шинжилгээ хариуцсан мэргэжилтэн, Шинжлэх ухааны академийн их сургуулийн магистрант Идэрцогийн Отгонбаатар Ider Otgoo шалгарлаа!
Энэхүү тэтгэлэг нь зөвхөн сургалтын төлбөрийг санхүүжүүлээд зогсохгүй, тухайн бүс нутгийн тулгамдсан асуудлыг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр шийдвэрлэх, практик ач холбогдолтой бодит судалгааны ажлуудыг дэмжих оршино.
И.Отгонбаатарын судалгааны сэдэв нь "Тост, Тосон Бумбын нурууны булаг усны чанарын судалгаа" бөгөөд тэрээр уур амьсгалын өөрчлөлт болон хүний үйл ажиллагааны нөлөөгөөр хомсдож буй говийн экосистемийн амин судас—булаг шанд, задгай усны чанарын өөрчлөлтийг нарийвчлан тогтоож, зэрлэг амьтдын ундаалах орчныг хамгаалах менежментийн төлөвлөгөөг боловсруулахад үнэтэй хувь нэмэр оруулах юм.
Мөн И.Отгонбаатар 2014 онд манай "Эко зуслан" хөтөлбөрт дунд сургуулийн сурагч байхдаа хамрагдаж, биологич болох мөрөөдлийнхөө эхлэлийг тавьж байсан бол өнөөдөр говийн байгаль хамгаалалд бодит хувь нэмэр оруулах мэргэжилтэн болохоор ажиллаж байна!
Цаашдын эрдэм шинжилгээний ажилд нь амжилт хүсье.






Comments