ИРВЭС ХАМГААЛАЛД ТАНЫ ХУВЬ НЭМЭР!
- 14 hours ago
- 1 min read
Ирвэс Хамгаалах Сан нь 2007 оноос хойш Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Тост, Тосон Бумбын нуруунд цоохор ирвэсний цогц судалгаа, хамгааллын хөтөлбөрийг тасралтгүй хэрэгжүүлсээр ирсэн.
Бид автомат камерт орсон ирвэснүүдийн зургийг уран сайхны санаагаар баяжуулан зурж, танин мэдэхүйн өнгө төрхтэй өдөр тутмын чөлөөт хэрэглээний подволк, даавуун торон дээр буулган борлуулж байна.
САЙН МЭДЭЭ: Дээрх бүтээгдэхүүнүүд болон орон нутгийн иргэдийн хийсэн эсгий урлалын бараа бүтээгдэхүүн, бэлэг дурсгалын зүйлсийг "Хустай" төв ТББ-ын бэлэг дурсгалын дэлгүүрээс шууд худалдан авах боломжтой боллоо!
Та Хустайн байгалийн цогцолбор газраар аялахдаа "Хустай" төвийн Hustai National Park дэлгүүрээр заавал зочилж, зуны зугаалганыхаа гангараа болон хайртай дотны хүмүүстээ өгөх бэлгээ сонгоорой.
Таны худалдан авалт бүр Монгол орны цоохор ирвэс болон түүний амьдрах орчныг хамгаалах, орон нутгийн иргэдийн амьжиргааг дэмжихэд шууд хувь нэмэр оруулах болно.
Бараа бүтээгдэхүүнтэй холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг Ирвэстэй нутгийн малчид-эко гар урлал хуудсаар зочлон авах боломжтой.






















Comments