top of page

СУРГАГЧ БАГШ БЭЛТГЭХ СУРГАЛТЫГ ӨВӨРХАНГАЙ, ЗАВХАН АЙМАГТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

  • 1 day ago
  • 1 min read

Ирвэс хамгаалах сангаас Английн Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн асуудал эрхэлсэн яам (“DEFRA”) Зэрлэг амьтдын хууль бус ан, худалдааг бууруулах сан (“IWTCF”)- гийн “Цоохор ирвэсний амьдрах орчныг хамгаалахад нөхөрлөл, байгаль хамгаалагчдыг чадавхжуулах” төслийн хүрээнд Цоохор ирвэс тархсан бүс нутгийн байгаль орчны хяналтын улсын байцаагчдыг чадавхжуулах сургагч багш бэлтгэх сургалт зохион байгууллаа. 


Тус сургалтын хүрээнд цоохор ирвэсний тархалт бүхий бүс нутгийн байгаль орчны хяналтын улсын байцаагчдад зэрлэг амьтны хууль бус худалдааг бууруулах, хяналт-шалгалтыг хангах, гэмт хэргийн газарт үзлэг хийхэд ашиглагдах арга зүй, практик мэдлэг олгож, цаашид бусад байгаль хамгаалагчдыг сургах сургагч багш нарыг бэлтгэсэн юм.


Сургалтад аймгийн Байгаль орчны газар, УТХГН-ынхамгаалалтын захиргааны мэргэжилтэн, байгаль хамгаалагчид хамрагдлаа. 


Snow Leopard Trust (Дэлхийн ирвэс хамгаалах сан)-ийн судлаач Örjan Johansson, Gustaf Samelius болон Ирвэс Хамгаалах Сан-ын Байгаль хамгаалах хөтөлбөрийн захирал М.Цэрэннадмид нар  Тост, Тосон бумбын БНГ-ын хамгаалалтын захиргааны мэргэжилтэн, байгаль хамгаалагчдад "Цоохор ирвэс, Янгир ямаа хүзүүвчлэх арга зүй" сэдэвт сургалтыг зохион байгууллаа.



 
 
 

Comments


bottom of page