top of page

Шилдэг идэвхтэн байгаль хамгаалагчдыг шалгарууллаа

Jul 31
1 min read

Updated: Nov 2

"Ирвэс хамгаалах сан"-тай хамтран ажилладаг 30 гаруй Байгалийн Нөөцийн Хамтын Менежментийн нөхөрлөлүүдийн идэвхтэн байгаль хамгаалагчдыг манлайлан ажиллаж, Монгол орны цоохор ирвэсийн амьдрах орчныг хамгаалахад оруулсан хувь нэмрийг нь үнэлэн 2026 оны "Шилдэг идэвхитэн байгаль хамгаалагч"-ыг шалгаруулан мөнгөн шагнал, үнэ бүхий бүхий зүйлсээр шагнаж урамшууллаа.

ШИЛДЭГ ИДЭВХТЭН БАЙГАЛЬ ХАМГААЛАГЧААР:

Өмнөговь аймгийн Гурвантэс сум “ТОСТ” нөхөрлөлийн идэвхтэн байгаль хамгаалагч Я.ЯДАМСҮРЭН

Өмнөговь аймгийн Гурвантэс сум “БАЯНТОСТ” нөхөрлөлийн идэвхтэн байгаль хамгаалагч Ч.ОТГОНСҮХ

Баян-Өлгий аймгийн Булган сум “БАЯНЗҮРХ” нөхөрлөлийн идэвхтэн байгаль хамгаалагч П.ЦЭРЭНБАТ нар тус тус шалгарлаа.

Идэвхитэн байгаль хамгаалагчдадаа ажил хөдөлмөрт өндрөөс өндөр амжилт хүсье.

 


 
 
 

Comments


bottom of page