Ирвэстэй бүс нутгийн шилдэг байгаль хамгаалагчидад шагнал гардуулах ёслолын үйл ажиллагаа боллоо.
- 1 day ago
- 1 min read
Ирвэс хамгаалах сангаас 3 дахь жилдээ “Ирвэстэй бүс нутгийн шилдэг байгаль хамгаалагчдыг шалгаруулах үйл ажиллагаа”-г зохион байгуулж байгаа бөгөөд энэ жил 60 орчим материал ирснээс Шилдэг 20 байгаль хамгаалагчийг шалгарууллаа.
Шилдэг байгаль хамгаалагчдад шагнал гардуулах үйл ажиллагааг 4 дүгээр сарын ... өдөр буюу “Эх дэлхийн
өдөр”-ийг тохиолдуулан зохион байгууллаа.
Энэ жилийн тус арга хэмжээнд зөвхөн байгаль хамгаалагч гэлтгүй аймгуудын БОГ, ТХГН-ийн хамгаалалтын захиргааны мэргэжилтнүүд, Байгаль орчны хяналтын улсын байцаагчид, Экологийн цагдаагийн албаны мэргэжилтэн зэрэг 60 гаруй албан хаагч материалаа ирүүлж, эдгээр албан хаагчид хууль бус ангийн зөрчлийг илрүүлэх, байгалийн нөөцийн ашиглалттай холбоотой гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр идэвхитэй ажиллаж 2500 гаруй арга хэмжээ хэрэгжүүлсэн талаар дурьдагдсан нь онцлог болж байна.
“Шилдгийн шилдэг байгаль хамгаалагчаар Улаантайгийн УТХГ-ын хамгаалагчийн захиргааны байгаль хамгаалагч Г.Мягмаррагчаа шалгарлаа. Тэрээр өнгөрсөн онд хулгайн ангийн 9 удаагийн үйлдлийг таслан зогсоосон амжилтаар тэргүүлсэн байна. Мөн Г.Мягмаррагчаа нь 2024 онд хамгаалалтын захиргааны байгаль хамгаалагчдын хамт шилдэг байгаль хамгаалагчаар шалгарч байсан юм.
2025 оны шилдэг байгаль хамгаалагчидтай танилцана уу.
Архангай аймгийн БОГ-н БОХУАБ Ц.Мөнхбаатар, БОХУБ Б.Мөнхболд, БОХУБ П.Нямдаваа.
Монгол Алтайн Нурууны УТХГХЗ-ны БОХУБ С.Сакен.
Их Богдын БЦГХЗ-ны байгаль хамгаалагч Б.Гомбодорж.
Завхан аймгийн БОГ-н БОХУБ Ж.Гантөмөр.
Увс аймгийн БОГ-н БОХУБ Б.Рина, мэргэжилтэн М.Төгөлдөр.
Түргэн уулын ДЦГХЗ-ны идэвхтэн байгаль хамгаалагч Т.Сайнжаргал.
Мянган Угалзатын БЦГХЗ-ны мэргэжилтэн Ц.Баасанхүү.
Ховд аймгийн БОГ-н БОХУБ А.Ганцоож.
Тэнгис Шишгэдийн БЦГХЗ-ны байгаль хамгаалагч Б.Хишигбат.
Улаан Тайгын УТХГХЗ-ны байгаль хамгаалагч Б.Далайбаяр, БОХУБ Ц.Нямхүү, БОХУБ Э.Батзаяа, БОХУБ Э.Баяржаргал.
Хөвсгөлийн УТХГХЗ-ны байгаль хамгаалагч Т.Мөнхтэнгэр
Экологийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хамтын ажиллагааны хэлтсийн ахлах мэргэжилтэн, дэслэгч Н.Содбилэг; Ахлах мэргэжилтэн, ахлах дэслэгч Т.Билгүүнтөгс нар тус тус шалгарлаа.




















Comments