top of page

"Ирвэс Энтерпрайз" хөтөлбөрт ээрэгч машин хандивлалаа

11 minutes ago
1 min read

"Тийм Файбрз" байгууллагын Б.Анхмаа, Г.Клаартже нар энэ сарын 20-ны өдөр малчин эмэгтэйчүүдийн өрхийн үйлдвэрлэлд зориулан утас ээрэгч машин хандивлалаа.

   2002 оноос хойш “Ирвэс Энтерпрайз” хөтөлбөрийн хүрээнд Өмнөговь, Говь-Алтай, Увс, Өвөрхангай, Баянхонгор аймгийн 100 гаруй малчин эмэгтэй тэмээ, сарлагийн хөөврөөр утас ээрч, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа билээ. Энэхүү үйлдвэрлэлийн гол хүчин зүйл болох утасны чанар, эрч, стандартыг хангахад ээрэх, самнах машин чухал үүрэгтэй бөгөөд өмнө нь хөтөлбөрийн бичил зээлийн тусламжтайгаар олон эмэгтэй уг төхөөрөмжийг авч, үйлдвэрлэлээ өргөжүүлээд байсан юм. Малчин эмэгтэйчүүдийн өөрсдийн ур чадвар, хөдөлмөрөөр өрхийн орлогоо нэмэгдүүлж, байгаль, зэрлэг амьтан тэр дундаа цоохор ирвэс хамгаалах үйлсэд бодит дэмжлэг үзүүлсэн Б.Анхмаа, Г.Клаартже нартаа хөтөлбөрийн зүгээс гүн талархал илэрхийлье. Та бүхний сайхан сэтгэл олон бүтээл, шинэ боломж болон өргөжин дэлгэрэх болтугай!

 
 
 

Comments


bottom of page