top of page

“Ирвэс хамгаалах сан” ТББ, Увс нуурын ай савын УТХГНХЗ-тай санамж бичиг байгууллаа

22 minutes ago
1 min read

“Ирвэс хамгаалах сан” ТББ-ийн гүйцэтгэх захирал Л.Пүрэвжав, Увс нуурын ай савын Улсын тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргааны дарга Б.Мөнхдорж нар өнөөдөр(2026.11.25) дөрвөн жилийн хугацаатай хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа. Увс нуурын ай савын улсын тусгай хамгаалалттай газарт хамаардаг Түргэн уул, Цагаан шувуут уулын дархан цаазат газрууд нь хил дамнасан тусгай хамгаалалттай газар төдийгүй дэлхийд ховордсон цоохор ирвэсийн амьдрах орчин болсон өвөрмөц экосистемтэй билээ.

1998 оноос хойш хамтарч ажиллаж ирсэн баялаг туршлагатай талууд энэ удаагийн санамж бичгийн хүрээнд менежментийн үр ашгийг дээшлүүлэх, байгальд ээлтэй тогтвортой хөгжлийг дэмжих зорилгоор дараах үндсэн чиглэлүүдэд хамтарч ажиллахаар тохиролцов. Үүнд:

Судалгаа мониторинг: Биологийн олон янз байдлын мониторинг, судалгаа, цоохор ирвэсийн тооллого, амьдрах орчны судалгааны ажлыг хамтран гүйцэтгэх,

Нутгийн иргэдийн оролцоо: Хүн болон зэрлэг амьтны зөрчлийг бууруулах, ялангуяа цоохор ирвэсийн тархац бүхий нутагт амьдарч буй иргэдтэй хамтран ажиллах,

Тогтвортой аялал жуулчлал: Тусгай хамгаалалттай газар нутгийн орчны бүсэд Эко-аялал жуулчлалыг хөгжүүлэх, нутгийн иргэдэд түшиглэсэн байгаль хамгаалал, аялал жуулчлалыг хөгжүүлэхэд дэмжих зэрэг ажлууд багтаж байна. Байгальд ээлтэй тогтвортой хөгжлийн төлөөх бидний хамтын ажиллагаа улам өргөжин тэлсээр байна.

 
 
 

Comments


bottom of page