Тост Тосонбумбын Нурууны Байгалийн нөөц газрын захиргаа байгуулагдлаа

2020 оны 9 сарын 25нд Тост Тосонбумбын нурууны БНГ-ын захиргаа Өмнөговь аймгийн Гурвантэс сумын төвд үүд хаалгаа нээлээ. Тус байгууллага нь 8 хүний орон тоотой ба хуулийн дагуу санхүүжилтыг орон нутаг хариуцан ажиллаж байна. Тус хамгаалалттай газрын захиргааны даргаар нутгийн залуу боловсон хүчин Ж Мөнхбаяр томилогдон байгууллагынхаа ажлыг амжилттай эхлүүлээд явж байна. Ирвэс Хамгаалах Сан тухайн хамгаалалтын захиргааны ажлыг байрыг тохижуулахад 25 сая төгрөгний үнэ бүхий тоног төхөөрөмжийг хандивласан байна. ИХС-ын зүгээс тус шинэ хамт олныг чадавхижуулах сургалтыг 2020 оны 11 сард амжилттай зохион байгууллаа. 2022 онд мөн дараагийн шатны сургалт семинарыг зохион байгуулахаар төлөвлөөд ажиллаж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Close Search Window