Цоохор ирвэсний урт хугацааны экологийн судалгааны хөтөлбөрийг Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутаг Тостын нуруунд БОАЖЯ, АНУ-н Олон Улсын Ирвэс Хамгаалах Сан (Snow Leopard Trust) зэрэг гадаад дотоодын байгууллагуудтай хамтран 2008 оноос эхлэн хэрэгжүүлж байна. Энэхүү судалгааны хөтөлбөр нь цоохор ирвэсний хувьд дэлхийн хэмжээнд анхны урт хугацааны хөтөлбөр ба монгол орны цоохор ирвэс түүний идэш тэжээл бологч амьтдын  биологи, экологийн судалгааг орчин үеийн техник технологи ашиглан судалж байгаагаараа онцлог юм. Энэ ажлын хүрээнд цоохор ирвэсний нүүдэл, шилжилт хөдөлгөөн, зан төрх, үржил хөгжил, амьдрах орчин түүний сонголт зэрэг цогц судалгаануудыг орчин үеийн технологийг (сансрын дохиолол бүхий GPS хүзүүвч зүүх, автомат камер тавих) ашиглан мэдээлэл цуглуулахын зэрэгцээ экологийн олон асуудалд хариу олохоор бэлчээрийн нөлөө, зэрлэг амьтны өвчлөл идэш тэжээлийн хүрэлцээтэй байдал гэх мэт олон талт судалгаануудыг цогцоор нь явуулж байна. 

 

Энэхүү хөтөлбөрийн хүрээнд дотоод гадаадын олон судлаачид оролцож судалгаагаа хийдэг ба 2022 оны байдлаар нийт 42 гадаад дотоодын оюутнууд Доктор, Магистерийн зэрэг хамгаалахаас гадна тусгай хамгаалалттай газруудын мэргэжилтэн, биологчид, байгаль хамгаалагчид, их сургуулиудын оюутнуудыг судалгааны шинэлэг аргазүйд сургах сургалтуудыг явуулж байна. 

Comments are closed.

Close Search Window