Манай хамт олон

Л.Пүрэвжав_

Л.Пүрэвжав

Гүйцэтгэх захирал ​

2023 оноос ИХС-гийн Гүйцэтгэх захирлаар ажиллаж байна. Экологич мэргэжилтэй. 2009 – 2022 онуудад Олон улстай хамтарсан Цоохор Ирвэсний Урт Хугацааны Экологийн судалгааны  хөтөлбөрийн монгол дахь зохицуулагчаар ажиллаж байсан ба ТХГН-н мэрэгжилтнүүд болон байгаль хамгаалагчдын чадавхийг дээшлүүлэхэд олон жил үр бүтээлтэй ажиллаж ирсэн.

 

M Цэрэннадмид

М.Цэрэннадмид. PhD

Нөхөрлөлд түшиглэсэн байгаль хамгаалах хөтөлбөрийн ахлагч

Нөхөрлөлд түшиглэсэн байгаль хамгаалах хөтөлбөрийн ахлагч. Экологич мэргэжилтэй. 2002 онд оюутан байхаасаа ИХС-д сайн дурын ажилтнаар ажиллаж эхлэсэн ба улмаар ИХС-н байгаль орчны боловсролыг олгох Эко зусланг зохион байгуулж ирсэн. 2021 оноос нөхөрлөлд түшиглэсэн байгаль хамгаалах хөтөлбөрийг удирдан ажиллаж байна.

Г.Энхтүвшин

Г.Энхтүвшин

Нөхөрлөл хөгжлийн хөтөлбөрийн менежер

Япон хэлний багш,орчуулагч мэргэжилтэй. 2004 онд ИХС- нд Ирвэс Энтерпрайз хөтөлбөрийн сургагч багшаар ажиллаж эхлэсэн. Малын даатгал, Хашаа хороо, Цагаан идээний хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхэд нөхөрлөл хоорондын харилцаа холбоог хариуцан ажиллахаас гадна Цоохор ирвэс мэдээллийн утсыг олон нийтийн оролцоотой хэрэгжүүлэн ажиллуулдаг. 

 

Д. Өнөрзул

Д.Өнөрзул

Нөхөрлөлд түшиглэсэн Ирвэс Энтерпрайз хөтөлбөрийн зохицуулагч

Дезайнер мэргэжилтэй. 2007 оноос эхлэн ИХС-д гар урлал суурьтай байгаль хамгааллын хөтөлбөрт сургагч багш, бүтээгдэхүүний загвар дезайн бий болгох ажлуудыг хийж ирсэн ба 2020 оноос нөхөрлөл түшиглэсэн байгаль хамгаалах хөтөлбөрийн баруун бүсийн хамгааллын ажлыг гүйцэтгэн ажиллаж байна.

Ц. Бямбажав

Ц.Бямбажав

Жолооч

2004 оноос эхлэн ИХС-д жолоочоор ажиллаж байна. ИХС-н ажилтнууд ба гадна дотны судлаачдыг зорьсон газарт нь хүргэх шаардлагатай тохиолдолд логистик зохион байгуулалтыг хийж ажиллаж ирсэн. ИХС –н машин текникийн бүрэн бүтэн байдлыг ханган ажиллаж ирсэн туршлага арвинтай жолооч

Д.Долгормаа

Д.Долгормаа

Нягтлан

Санхүүч мэргэжилтэй. 2016 онд ИХС ажилд орсон цагаасаа захиргааны ажилтан санхүүгийн туслахаар ажиллаж байсан ба 2023 оноос эхлэн тус байгууллагын нягтлангаар ажиллаж байна.

Б.Чойдогжамц

Б.Чойдогжамц

Тост, Тосонбумбын БНГ-н судалгааны хөтөлбөрийн зохицуулагч.

2022 оноос эхлэн ИХС-д ажиллаж байна. Тэрээр БНГ- мэргэжилтнүүдтэй хамтран менежментийн төлөвлөгөөний гүйцэтгэлд хяналт тавих, хээрийн судалгааны ажлыг явуулах байгаль хамгаалагчид мэргэжилтнүүдэд сургалт явуулах зэрэг ажлыг гүйцэтгэн ажилаж байна.

Н.Энхбүрэн

Н. Энхбүрэн

Хээрийн судалгааны туслах, нөхөрлөлийн байгаль хамгаалагч.

2015 оноос ИХС-д ажилд орсон. Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Тост багийн нутагт байрлах суурин судалгааны хөтөлбөрт туслахаар ажиллаж байна. Цоохор ирвэсний мэдээлэл цуглуулах, нөхөрлөлийн байгаль хамгаалагч нарыг орон нутагт зохион байгуулан ажиллахаас гадна нөхөрлөлд түшиглэсэн ирвэс хамгаалах малын даатгалын хөтөлбөрт комиссоор ажиллаж байна.

А. Мижид

А.Мижид

Хээрийн судалгааны кемпийн туслах

2009 оноос ИХС-д жолоочоор ажилд орсон. Хээрийн судалгааны ажлыг гүйцэтгэхээр очсон дотоод гадаадын судлаачдын ажилд унаагаар үйлчлэх, судалгааны кемпийн логистикийн ажлыг хариуцан ажиллаж байгаад 2023 оноос тэтгэвэртээ гарч одоо кемп дээрээ судлаач байгаль хамгаалагчдыг дэмжин ажиллаж байна

Б.Энхтуяа

Б.Энхтуяа​

Захиргааны ажилтан, маркетингийн мэргэжилтэн

Захиргааны ажилтан, маркетингийн мэргэжилтэн
2023 оноос ИХС- д ажиллаж байна. Оффис менежерийн ажлаас гадна
малчдын хийсэн бүтээгдэхүүнд дотоодын зах зээлийг хөгжүүлэх үүрэгтэй

Б.Оюунгэрэл

Б.Оюунгэрэл

Тогооч Кемпийн менежер

2009 оноос ИХС ажилд орсон ба судалгааны төвийн зочид судлаачдад болон, зуны эко кемпийн сургалтын хүүхдүүдэд хоол цайгаар үйлчлэх ажлаас гадна кемпийн үйл ажиллагааг жигд явуулахад анхааран ажилладаг

Д.Хишигцогт

Д.Хишигцогт

Жолооч

Цахилгаанчин мэргэжилтэй. 2023 онд ИХС-д жолоочоор ажилд орсон. 2016 оноос Алтан нутаг нөхөрлөлийн идэвхитэн байгаль хамгаалагчаар ажиллаж байсан. Хээрийн судалгааны ажлаар зорчих гадаад дотоодын судлаачид оюутан сурагчид байгууллагын ажлыг орон нутагт явуулахад жолоочийн үүрэг гүйцэтгэн ажилладаг.

Тэмүүлэн

Ө. Тэмүүлэн

Судалгааны туслах

2023 оноос эхлэн ИХС-д ажиллаж байна. Хээрийн судалгааны ажлыг явуулах, хөдөлгөөн мэдрэгч камер ашиглан цоохор ирвэсийн тоо толгойн мониторинг судалгаа хийх зэрэг ажлыг гүйцэтгэн ажиллаж байна.

Бөртгөлжингуа

Т. Бөртгөлжингуа

Оффисын туслах

Т. Бөртгөлжингуа нь 2018 оноос эхлэн ИХС-д ажилд орж байгууллагын ажилд туслаж байна.

Хамтрагч байгууллагууд

Бидэнтэй нэгдэх

    Close Search Window