Бидний хойч ирээдүй болсон сургуулийн сурагчдад энгийн ойлгомжтой хэлбэрээр байгаль орчны мэдээлэл сургалтын хөтөлбөрт нэн ховор байдаг ба хэдийгээр дунд сургуулийн багш, хүүхдүүдэд байгаль хамгаалах үйл ажиллагаанд оролцох хүсэл сонирхолтой байдаг боловч арга зам нь бүрхэг, хөдөө орон нутгийн дунд сургуулийн хүчин чадал дутмагийн улмаас тэр бүр амжилттай хэрэгжиж чадахгүй байгаа билээ. Энэ асуудлыг хэрхэн зохистой шийдвэрлэх вэ?

Энэ төслийн хүрээнд  ирвэстэй нутгийн дунд сургуулийн хүүхэд багачуудад зориулан байгаль орчинтой танилцах Эко-аялал нэртэй хүүхдийн зуны зуслан 2013 оноос бий болгон Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Тост уулын цоохор ирвэс судлалын судалгааны төвд түшиглэн жил бүрийн  6-р сард явуулдаг. Одоогоор Өмнөговь аймгийн Гурвантэс, Сэврээ, Баянхонгор аймгийн Баянлиг сумын нийт 200 гаруй хүүхдүүдэд байгаль орчны боловсрол олгоод байна.

Энэ нь сургуулийн сурагчид ан амьтан түүний оршин  тогтнох үндэс, өвс ургамал, ус булаг, байгалийн тогтоц гэх мэт олон төрлийн мэдээллийг байгаль дээр энгийн аргаар   сонирхолтой хэлбэрээр авах боломж олгож байгаа ба хүүхдүүдийг төрсөн нутаг ус , байгаль орчиндоо ээлтэй иргэн болгон төлөвшүүлэхэд чухал ач холбогдолтой юм. 

Төсөлд  5-р ангиас дээш насны сонирхсон хүүхдүүдүүдийг хамруулах ба үүний үр дүнд залуу хойч үе маань байгаль хамгаалах сэтгэлгээ дээшлэн эцэг эхчүүдэдээ ч нөлөөлөх боломжтой юм.

Хөтөлбөрөөс гарах  үр дүн:

  • Ирээдүйн иргэдээ байгальд ээлтэй болгоно
  • Багш нарын ур чадвар дээшилнэ
  • Байгаль хамгааллын боловсролыг өргөн дэлгэр түгээгдэнэ
  • Байгальд ээлтэй жишиг аялалыг бий болгоно (хог хаягдалгүй гм)
  • Ойр орчны ард иргэдэд, хүүхдүүдэд ан амьтан хамгаалах сэтгэлгээг бэхжүүлж үлгэр дуурайл болно.

Comments are closed.

Close Search Window