Тост Тосонбумбын нурууг улсын тусгай хамгаалалтанд авлаа

Ирвэс Хамгаалах Сан ТББ 2009 оноос эхлэн Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Тост Тосонбумбын нуруунд цоохор ирвэсний судалгаа хамгааллын ажлыг явуулж ирсэн бөгөөд2010 оноос эхлэн уул уурхай эрчимтэй хөгжиж сумын хэмжээнд 92 лиценцтэй энэ нутгийн зарим экологийн ач холбогдол бүхий зэрлэг амьтны амьдрах орчныг хамгаалах ажилд орон нутгийн иргэд удирдлага түүнчлэн БОАЖЯ, Засгийн газартай хамтран ажиллажирсэн билээ. Бидний олон жилийн нөр их хичээл зүтгэл, нутгийн удирдлага иргэдийн идэвхитэй оролцооны үр дүнд 2016 оны 4 сарын 14 –ны өдрийн УИХ –ын 35-р тогтоолоор Тост Тосонбумбын нурууг Байгалийн Нөөц Газрын ангиллаар Улсын Тусгай Хамгаалалтанд авлаа. Энэхүү ажлыг зохион байгуулахад ИХС-ын хамт олон талуудын анхаарлыг төвлөрүүлж хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлэл сурталчилгааг идэвхитэй зохион байгуулах стратегээр ажилласан юм. Уул уурхайн 36 лизенцийг цуцлуулах ажил удаашралтай 2 удаагийн Засгийн газрын хуралдаанаас буцаж байсан ч бид зорьсондоо хүрч монгол оронд төдийгүй дэлхийн хэмжээнд цоохор ирвэсний өндөр нягтшил бүхий голомт нутгийг хамгаалалтанд авсан нь байгаль хамгааллын түүхэнд чухал ач холбогдолтой алхам болсон юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Close Search Window