Ирвэс хамгаалах олон улсын хурал Киргиз улсад 2014 оны 6 сарын 5-11 нд ажилттай зохион явагдлаа. Тус олон улсын хурлыг Киргиз улсын Байгаль Орчин, Ой хамгаалах яам болон ОУИТБОХХ-н хамт зохион байгуулсан.

Тус хуралд хамтран ажиллахаар төрийн бус байгууллага, донор болон засгийн газрын байгууллагууд оролцсон. Монгол улсыг төлөөлж Биологийн хүрээлэнгийн хөхтөн амьтан судлалын эрдэм шинжилгээний ахлах ажилтан доктор Б.Мөнхцог, Ирвэс Хамгаалах сангийн байгаль орчин, боловсролын хөтөлбөрийн менежер Б.Эрдэнэчимэг нар төлөөлөн оролцсон юм.

Тус хурлаар

1. Олон улсын ирвэс хамгаалах ажлын албаны үйл ажиллагааг чадавхижуулах, манлайлах багийг байгуулж улс бүрийн ажлын гүйцэтгэлийг идэвхижүүлэх,
2. Багадаа 20 ирвэс бүхий газрыг хамгаалалтад авах газрыг тодорхойлох
3. Улс бүрийн эхний хоёр жил эн тэргүүнд авч хэрэгжүүлэх ажлыг тодорхойлох, олон улсын ирвэс хамгаалах хөтөлбөрийн үр дүнг үнэлэх индикаторыг тодорхойлох, донор байгууллагуудад төсөл боловсруулах саналыг илүү боловсронгуй болгох асуудлыг ярилцаж шийдвэрлэсэн.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Close Search Window