Дэлхийн биологийн олон янз байдлыг хамгаалах Кашка Суу-гийн тунхаг бичгийг зарлалаа

Дэлхийн байгаль хамгаалах чиглэлээр 40 гаруй жилийн туршлага хуримтлуулсан, дэлхийн 22 орны байгаль хамгаалах салбарын мэргэжилтнүүдийн дунд нутгийн иргэдэд түшиглэсэн байгаль хамгааллын сургалтыг 2022 оны 11 сарын 27–ноос 12 сарын 3-ны хооронд Киргизстан улсын Кашка Суу тосгонд амжилттай зохион байгууллаа. Энэхүү сургалт семинарын хүрээнд дэлхийн хэмжээний биологийн олон янз байдлыг дараагийн түвшинд гаргахад чухал ач холобогдол бүхий тухаг бичгийг зарласан байна. Энэхүү тунхаг бичгийг хурал болсон тосгоны нэрээр нэрлэсэн ба нутгийн иргэдэд ёс зүйтэй хүндэтгэлтэй хандаж шинэлэг арга барилыг байгаль хамгаалалд нэвтрүүлэхэд дэлхийн улс орнуудын засгийн газар, байгаль хамгааллын салбарынхан, хувийн хэвшил, санхүүжүүлэгчид, олон нийтэд хандан Газар дээр нь хүрч ажиллах, Нөхцөл байдалд тохирсон байх, Хүндэтгэлтэй хандах, Ил тод байх, Харилцан зөвшилцөх, Ойлгон ажиллах, Эерэгээр хариу үйлдэл үзүүлэх, Стратегийн дэмжлэг үзүүлэх үнлсэн зарчмуудыг баримтлан нутгийн ард иргэдийн удирдлага бүхий байгаль хамгаалах үйлсийг дэмжин бэхжүүлэхийг уриалжээ. Энэхүү санаачлагыг Английн Байгаль хамгаалах Уитли сан (Whitley Fund for Nature) , Олон Улсын Ирвэс Хамгаалах Сан (Snow Leopard Trust) , Дэлхийн Цоохор Ирвэс түүний Экосистемийг Хамгаалах хөтөлбөрүүдэд (GSLEP) дэмжин ажилласан байна.

Түншлэгчид

Карен Агабабян, Агваанцэрэнгийн Баяржаргал, Манфред Эпанда Айме, Жастин Шанти Александр, Шивани Бхалла, Микаэла Камино, Апаражита Датта, Фарвиза Фархан, Педро Фридрих Фрует, Беназир Кабаева, Чингис Кочоров, Индира-В Дайянши, Сонгиз Кочоров, , Лайндрона Сондрона Матильде, Родриго Меделлин, Чарудутт Мишра, Ранжини Мурали, Мухаммад Али Наваз, Рубама Нуса, Бохдан Протс, Ватосоа Ракотондразафи, Хосе Эрнан Сарасола, Коустуб Шарма, Алиферети Таваке, Илена Занелла, Лу Жи

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Close Search Window