НҮБ-н Хүнс Хөдөө Аж Ахуйн байгууллагын (FAO) болон Уулынханы Хамтын Ажиллагаа (Mountain Partnership – http://www.mountainpartnership.org) байгууллагаас хамтран дэлхийн уулын бүсэд амьдардаг иргэдийн амьжиргааг дэмжих зорилгоор тэдний үйлдэрлэж буй бүтээгдэхүүнийг брэнджүүлэх ажлыг зохион байгуулж байна. Энэ ажлын хүрээнд Энэтхэг улсын нийслэл Дели хотноо олон орны төлөөлөл бүхий үзэсгэлэн худалдаа уулзалт семинарыг 12 сарын 17-28-ны хоооронд амжилттай зохион байгууллаа.

Тус арга хэмжээг Хүнс Хөдөө Аж Ахуйн байгууллагын Энэтхэг улс дахь салбарын тэргүүн Shyam Khadka, Уулынханы хамтын ажиллагаа байгууллагын нарийн бичгийн дарга Sara Manuelli, Киргиз улсаас Энэтхэгт суугаа элчин сайд Samargul Adambekova, Пан Гималайн Нутгийг Хөгжүүлэх Сан байгууллагын захирал Anita Paul, Уулынханы Хамтын Ажиллагаа байгууллагын төв ази дахь хөтөлбөр хариуцсан захирал Б. Элбэгзаяа болонДасткар худалдааны төвийг байгуулсан Laila Tyabji гэх албаны хүмүүс нээж үг хэллээ.

Уулын бүтээгдэхүүнийг шошгожуулах нь хөгжиж буй орнуудын жижиг дунд үйлдвэрлэгчдийн байгальд ээлтэй текнологоор хийсэн экологийн цэвэр бүтээгдэхүүнийг сурталчилан зах зээлд гаргаж, үйлдвэрлэгч- нутгийн иргэдийн амьжиргааг дэмжих зорилготойгоороо энэхүү арга хэмжээ чухал ач холбогдолтой юм. Уулын бүсийн иргэд нь эртний түүх соёлын өвийг хадгалан амьдарч байдгийн хувьд тэдний бүтээгдэхүүний шошгонд энэхүү өвөрмөц шинжийг тусгаж зах зээлд сурталчлах юм.

Тус арга хэмжээнд Монгол орны уулынханы бүтээгдэхүүнийг сурталчилан ялангуяа хөдөөгийн иргэдийн амьжиргааг дэмжин байгаль хамгаалах үйлсэд оролцуулан ажилладаг Ирвэс Хамгаалах Сангийн Ирвэс энтерпрайз хөтөлбөрийн гар урлалын бүтээгдэхүүнийг танилцуулан амжилттай оролцоод ирлээ.

Арга хэмжээнд нийт 6 орны 23 байгууллага, хувь хүн оролцож бараа бүтээгдэхүүний үйлдвэрлэл дээр туршлага солилцон зах зээлээ өргөжүүлэх бизнесийн түншлэл тогтоон ажилласан нь оролцогчдоос өндөр үнэлгээ авчээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Close Search Window