АНУ-ын Голдманы байгаль хамгаалах Сангаас ИХС-гийн төслийг дэмжихээр боллоо

Ирвэс Хамгаалах Сангийн хамт олон 2019 онд Голдманы байгаль орчны шагналыг хүртэж бахдам амжилт үзүүлсэн билээ. Шагналын эздийн дунд тэдний ажлыг цаашид дэмжих зорилготой жижиг төслүүдийг энэ байгууллагаас зарладаг ба 2022 онд манай байгууллага Нөхөрлөлийн Чадавхи дээшлүүлэх төслөөрөө санхүүжилт авахаар боллоо. Энэ төсөл нь 1 жилийн хугацаатай ба ИХС-тай хамтран ажилладаг 15 нөхөрлөлийн гэрээт газрыг аймаг орон нутгийн эрх бүхий байгууллагуудаар батлуулан кадастерт оруулж гэрчилгээжүүлэх, нөхөрлөлийн байгаль хамгаалагч нарыг хариуцан хамгаалах газар нутагтаа эргүүл хяналт хийх боломжоор ханган сургалт явуулах, тоног төхөөрмжөөр хангах , тус нөхөрлөлүүдийн менежмент төлөвлөгөөг хийх зэрэг зорилтуудтай юм


Төслийн хугацаа 2023 оны 6 сард дуусах ба энэ хөрөнгө оруулалт нь нөхөрлөлүүдийн чадавхийг дээшлүүлэхэд чухал хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байнав ажил болж байгаа ба нөхөрлөлүүд ч төсөлдөө идэвхитэй оролцож байгаад бид баяртай байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Close Search Window