2014 оны 3 сарын 7-8 өдрүүдэд Өмнөговь аймгийн Гурвантэс суманд “Нээлттэй Өдөрлөг” арга хэмжээг зохион явууллаа. Тус арга хэмжээний зорилго нь цоохор ирвэс хамгаалах ач холбогдол, Тост Тосонбумбын нуруунд явуулж буй судалгааны үйл ажиллагаа болон байгаль хамгаалах иргэдийн оролцоог нэмэгдүүлэх байсан юм.

“Нээлттэй Өдөрлөг”-т Увс аймгийн Байгаль Орчны Газрын дарга Б. Ганболд, Өмнөговь аймгийн Байгаль Орчны Газрын дарга О.Бадарч, Говь Гурвансайхан БЦГ-н дарга Б.Баянмөнх, МУИС-н багш доктор Х.Тэрбиш, Монголын Байгаль Орчны Иргэний Зөвлөлийн удирдах зөвлөлийн гишүүн Г.Чагнаадорж, Улсын Мал Эмнэлэг Ариун Цэврийн Төв Лабораторийн шинжлэгч их эмч Б.Батзориг, Ногоон сэтгүүл зүй ТББ-н сэтгүүлч Г.Батзориг болон Гурвантэс сумын засаг даргын тамгын газрын хамт олон, нутгийн зон олон оролцсон юм.

Уригдсан зочид төлөөлөгчид байгаль хамгаалах, экосистемд цоохор ирвэсийн ач холбогдол, төрөөс баримталж байгаа бодлого үйл ажиллагаа зэргийг танилцуулсан. Нутгийн иргэд сонирхсон асуултандаа хариулт авч өдөрлөг амжилттай явагдсан.

Өдөрлөгийн дараа нутгийн иргэдийн гар урлал, өрхийн үйлдвэрлэлийн үзэсгэлэн худалдаа явагдсан бөгөөд шилдэг үйлдвэрлэгчдийг тодруулсан. Үзэсгэлэнгийн шилдэг уран бүтээлчээр Н.Дандар, дэд байранд Ц.Уламбаяр, гутгаар байранд Б.Мядагсүрэн шалгарсан. Тусгай байрыг О.Мөнхсайхан, Л.Сүрэнхүү нар авсан юм.

Comments are closed.

Close Search Window