Мах нь идэшт амьтдын хувьд амьтнаа агнаад хэдэн өдрийн турш тэр орчимдоо  байрлан  хооллодог. Хүзүүвчтэй ирвэсний хувьд амьтан агнасан үед сансрын байршилаар багахан хэмжээний газарт олон цэг өгдөг нь тухайн ирвэс ан хийсэн  байна гэсэн дохио болдог. Энэ судалгаагаар ихэнхдээ янгир ямаа дийлэнх нь байсан бөгөөд мөн ямаа, аргаль хонь, хонь, морь, тэмээ зэргийг иддэг нь тогтоогдсон.

Ирвэсний гол идэш тэжээл янгир ямаа, аргаль хонины тоо толгойг тогтоох зорилгоор Тостын нуруунд Хос ажиглалтын аргаар тооллогыг 2012 оноос хойш тасралтгүй хийж байна. Хос ажиглалтын арга нь сонгосон судалгааны талбайд нэг замналаар хоёр судлаач явж янгир, аргаль тоолох ба хоёр судлаачийн явсан замналд янгирыг орхигдуулж тоолох магадлал нь багасч, судалгааны талбайг бүрэн хамардагаараа давуу талтай юм.

Comments are closed.

Close Search Window