Цоохор ирвэсний гүемийн экологийн талаарх ойлголт бараг судлагдаагүй бөгөөд  түүний байгаль дахь төрөлтийн эрчим, хүйсийн харьцаа, хэмжээ, болон бусад мэдээллүүдийг судласнаар  ерөнхий биологийн дээрхи дурьдсан  чухал асуултуудад хариулаад  зогсохгүй  цоохор ирвэсний одоогийн популяцийн тоо толгойн өсөлт бууралт,  хууль бус ангаас хэрхэн сэргийлж болох гэх зэрэг олон талын чухал ач холбогдол бүхий  материалуудыг цуглуулсан судалгаа болж байгаа. 2012 оны 5 дугаар сарын 10-наас 7 дугаар сарын 20-ны хооронд нийт 3 гүемд барьж бичил дамжуулагч зүүсэн бол 2017 онд 2 гүемд бичил дамжуулагч тавьсан. Бичил дамжуулагч зүүснээр гүемийг нас бие гүйцсэний дараа хүзүүвчлэх үед танихад хялбар байдаг.

Comments are closed.

Close Search Window