2008 оноос хөдөлгөөн, дулаан мэдрэгч Reconyx RapidFire (RC55 and RM45) камерийг Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Тостын нуруунд хийж эхлэсэн. Цаашлаад 2013 оноос ГГБЦГ – ын Алтан уул, Нэмэгт, Гилбэнт, Ноён сумын салбар уулс, Сэврэй сумын Сэврэй Хайрхан, Зөөлөнгийн нуруу, Баяндалай, Хүрмэн, Булган, Ханхонгор сумдыг хамарсан Баруун, Дунд болон Зүүн Сайханы уулсад 40-60 хоногийн хугацаанд камерийг өөр хоорондоо 5 км-ийн зайнд жил гаран сэлгэн нэг уулнаас нөгөөд тодорхой аргазүйн дагуу байршуулан цоохор ирвэсийн тоо толгой, шилжилт хөдөлгөөнийг гаргаж байна. 2017 оноос Говийн Бага ДЦГ- ын Хөрхийн нуруунд тус судалгааг өргөтгөлөө. Тус камернуудад нийт орсон цоохор ирвэсний зургийг толбоор нь ялган тодорхойлж өөр хооронд нь харьцуулан MARK программд оруулан тооцоолон тухайн популяцийн тоо толгойг гаргасан.