Талархал 1


2016 оны 4 дүгээр сарын 14- ны УИХ-р Тост, Тосонбумбын нурууг  Байгалийн Нөөц гэсэн ангиллаар Улсын Тусгай Хамгаалалтад авлаа. 

Тост, Тосонбумбын нурууг Улсын Тусгай Хамгаалалтанд авснаар дэлхийд нэн ховордсон цоохор ирвэс түүхий шүхэр доорхи олон зүйлийн ургамал амьтан хамгаалагдаад зогсохгүй 300 орчим нутгийн иргэдийн амьдрах орчин баталгаажлаа.

Цаашид Тост, Тосонбумбын УТХГ-т байгаль хамгаалах үйл ажиллагааг оновчтой зохион байгуулж, нутгийн иргэдийн оролцоотой байгаль хамгааллын хөтөлбөрүүд, экологийн судалгааны ажлуудыг системтэй явуулсанаар байгалийн унаган төрх, шим ертөнцийн бүрэн бүтэн байдлыг хадгалахад чухал нөлөө үзүүлэх юм.

 

Нутгийн иргэдээс гарсан санаачлагыг олон байгууллага дэмжин ажиллаж амжилтанд хүрлээ. Түүний дотроос УИХ-ын эрхэм гишүүн Л. Эрдэнэчимэг, Ц. Оюунгэрэл нар тухайн асуудалтай газар дээр нь танилцан УИХ-д өргөн барьж УТХГ-р батлуулсанд ИХС-н зүгээс гүн талархал илэрхийлж байна.


Leave a comment

Your email address will not be published. Required fields are marked *

One thought on “Талархал

  • Үжин

    Амжилт хүсье. Бид энэ шийдвэрийг бас сэтгэл зовинон хүлээж байлаа. Баяртай байна. Цаашид энэ ховор сайхан амьтад, хосгүй үзэсгэлэнтэй газраа хамгаалж, өсгөж үржүүлж, хөгжүүлэх ажилд нь амжилт хүсье.
    Бид Тосон Бумбын нуруунд очиж үзэх төлөвлөгөөтэй байгаа.