Сайн дурын ажилтан болох


Манай байгууллагад байгаль амьтанд ээлтэй олон хүмүүс өөрсдийнхөө боломжоор туслан дэмжих сонирхолтой байдаг ба тэдгээр сайн санаат хүмүүст зориулан сайн дурын ажилтны буланг нээлээ. Байгаль хамгаалал, тэр дундаа ирвэс хамгаалалд  өөрийнхөө үнэтэй  цаг зав, сэтгэлээ зориулж байгаа таньд баярлалаа. Улаанбаатарын оффисс-д сайн дураар ажиллах  хүмүүсийн тус нилээд их байдаг ба зарим тохиолдолд онцгой ур чадвартай хүмүүсийг Улаанбаатараас гадуурхи сонирхолтой ажил ч хүлээж байж  болох  юм.


Хэрэв та манай байгууллагын сайн дурын ажилтан болохыг хүсвэл доорхи анкетийг бөглөнө үү:


Файлын форматууд: doc,docx,pdf,txt,gif,jpg,jpeg,png.
Файлын дээд хэмжээ: 1mb.





Үүнээс гадна та өөрийнхөө шинэлэг санаагаар доорхи байдлаар ч бидэнд туслаж болох юм.
Манай байгууллагын website болон facebook page бусдад сурталчлах, зарим тохиолдолд admin болох боломжтой
Бидэнд өгөх зөвлөгөө болон бусад мэдээллийг

Хүүхдүүд ч бас ирвэс хамгаалалд өөрсдийнхөө хувь нэмрийг оруулах боломжтой юм. Үүнд

- Сургууль дээрээ ирвэсний өдөрлөг зохион байгуулж бусад хүүхдүүдэд цоохор ирвэсний талаархи сонирхолтой мэдээлэл, видео, кино үзүүлж мэдээлэл тараах

- Багшаасаа ирвэсний тухай сонирхолтой хичээл оруулах талаар хүсэж мэдээлэл аван сонссон дуулсанаа гэр бүл найз нөхөддөө тараах