Ирвэс Энтерпрайз хөтөлбөр 1998 оноос хэрэгжиж эхэлсэн ба  ирвэстэй нутгийн малчдыг ирвэс хамгаалах ажилд татан оролцуулахын тулд тэдний өрхийн орлогыг нэмэгдүүлэн урамшуулах чиглэлээр ажилладаг юм. Тус хөтөлбөрийн хүрээнд малчид малын түүхий эдээ гар аргаар боловсруулан  нэхмэл, эсгий эдлэлүүд  хийж гадаад дотоодын зах зээлд гаргадаг нь түүхий эдийн үнийг  хэд дахин их болгож тэдний амьдралд нэмэгдэл орлогын гол эх үүсвэр бий болгох боломжийг олгодог.  Зах зээлд өрсөлдөх чадварыг дээшлүүлэхийн тулд  бүтээгдэхүүн хийх, чанар дээшлүүлэх сургалтыг байнга зохион явуулдаг.

 

Өрхийн орлогоо нэмэгдүүлэхийн зэрэгцээ малчид байгаль хамгаалах үүрэг хүлээн гэрээ байгуулж, гэрээний нөхцөлийг биелүүлсэн тохиолдолд нийт хийсэн бүтээгдэхүүнийхээ 20%-тай тэнцэх мөнгийг нэмэлт урамшуулал болгон авдаг. Тухайн нутгаас хууль бусаар ирвэс, аргаль, янгир агнагдсан тохиолдолд сум нөхөрлөлөөрөө авах шагналаа алдах ба хувь хүн хөтөлбөрөөс хасагдах журамтай.

Энэ хөтөлбөрт 6 аймгийн 16 сумын 37 нөхөрлөл хамрагдаж жилд нэг өрх дунджаар 300-800,000 төгрөгийн бүтээгдэхүүн хийж өрхийн орлогооо нэмэгдүүлдэг байна. Ирвэс Энтерпрайз нь малчин айл өрхүүдийн өрхийн орлогыг дэмжихээс гадна орон нутгийн байгаль хамгаалах ажлыг дэмжин ажилладаг юм. Ирвэс Энтерпрайз хөтөлбөрт хамтран ажилладаг ТХГН-н захиргаад, , байгаль орчны албадууд, малчдын нөхөрлөлүүд жижиг төсөл боловсруулан санхүүжилт авах  боломжтой юм.

 

Малчдын хийсэн бүтээгдэхүүнийг гадаад болон дотоодын зах зээлд зарж борлуулдаг ба бүтээгдэхүүнтэй танилцах худалдан авахыг хүсвэл энд дарна уу?

Comments are closed.

Close Search Window