Лхагвасүмбэрэлийн үхлийн шалтгааныг олж тогтоох тухай захидал


төмөрсүхМонгол оронд байгаль орчин, биологийн олон янз байдлыг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг олон улсын эрдэмтэн судлаач мэргэжилтнүүдийн төлөөллөөс Улсын Их Хурлын зарим гишүүдэд хандаж явуулсан захианы албан бус орчуулга

Улсын их хурлын дарга З.Энхболд,; Их хурлын гишүүн, БОАЖНХЯ-ны сайд Н. Батцэрэг; гишүүн Б. Бат-Эрдэнэ; Г.Баярсайхан; Ц.Даваасүрэн; С.Оюун; Ц. Оюунгэрэл; Их хурлын гишүүн, Ерөнхий сайд Ч. Сайханбилэг; Г.Уянга;Л.Энх-Амгалан; Ө. Энхтүвшин; Л. Эрдэнэчимэг; С. Ганбаатар, Гадаад явдлын яамны сайд Л. Пүрэвсүрэн нарт;
Төмөрсүхийн Лхагвасүмбэрэлийн үхлийн шалтгааныг тогтоох тухай

Эрхэм ноёд хатагтай нараа:

Байгаль орчны чиглэлээр монголын мэргэжил нэгт нөхөдтэй хамтран ажилладаг гадны эрдэмтэн судлаачид, энэ салбарт байгаль хамгаалал, судалгааны ажил явуулдаг байгууллагуудын төлөөлөл бид та бүхэнд энэхүү захидлыг гарын үсгийн хамт хүргүүлж байна. Бид монгол орны хүрээлэн буй орчны асуудлыг ойлгон, улмаар хөгжүүлэх тал дээр идэвхитэй оролцож ирсэн бөгөөд танай орны байгаль орчноо хамгаалах зорилтуудыг бишрэн хүндэтгэж ирсэн билээ.

Бид саяхан Олон улсын Ирвэс Хамгаалах сан (Snow Leopard Trust)- тай хамтран ажилладаг Ирвэс Хамгаалах Сангийн биологч Төмөрсүхийн Лхагвасүмбэрэлийн таалал төгссөнийг сонсоод маш их цочирдон хүлээж авлаа. Бидний олон хүн түүнийг салбартаа их зүйлийг бүтээх залуу боловсон хүчин , монгол орны тусгай хамгаалалттай газар нутгийн хуулийг хүндэтгэн сахиулагч байсныг мэднэ. Бидний олонхийн судалгааны ажлаа явуулдаг Хөвсгөл нуураас Сүмбээгийн цогцос олдсон төдийгүй түүнд тохиолдсон энэ явдал усанд орж амиа хорлосон байх магадлалтай хэмээн яригдаж байгаагааг ч сонслоо. Энэ залуу өөрийгөө хорлоно гэдэгт итгэхэд маш хүнд байна.

Тэр дөнгөж 27 настай эрч хүчтэй, хийж буй ажилдаа сонирхолтой, олонд аль хэдийн үнэлэгдсэн хүн байсан. Тэрээр ирэх 1 сард Англи улсад сурахаар төлөвлөж байсан юм. Сүүлийн 2 жилд Сүмбээ гурван ч удаа үл мэдэгдэх хүмүүсийн халдлаганд өртөж байсныг бид сонсоод түүний газар нутаг болон нэн ховордсон амьтныг хамгаалах ажлын явцад хууль сахиулахаар ажиллаж байх явцтай холбоотой гарсан байж болзошгүй хэмээн бид санаа зовж байна. Түүнийг Говиос буцаж ирэхгүйгээр явахыг тухайн хүмүүс сануулсан гэх ч мэдээг сонслоо. Гэвч тэр ажлаа үргэлжлүүлэн хийж байх явцдаа хутгалуулан амьд гарч байжээ.

Энэхүү хэргийг нарийвчлан судлаж ил тод олон нийтэд мэдээлэхийг бид хүсэж байгаа ба түүний үхэл нь монгол орны байгаль хамгаалах чиглэлээр ажиллаж байгаа болон цаашид ажиллах хүмүүсийн аюулгүй байдалд асуудал үүсгээд зогсохгүй тэдний ажлыг санхүүжүүлж буй байгууллагуудын эргэлзээг төрүүлэх болно. Энд Хөвсгөл нуур, Говийн бүсийг хамран танай орны аль ч өнцөг буланд явагдаж буй судалгаа хамгааллын чиглэлээр ажиллаж буй монгол, гадаадын судлаач мэргэжилтнүүдийн асуудал яригдаж байгаа юм. Цаашлаад дотоод болон гадаадын жуулчдын аялалын өсөлтөд ч муугаар нөлөөлөхийг үгүйсгэхгүй. Тиймээс бид Т. Лхагвасүмбэрэлийн үхлийн шалтгааныг үнэн зөвөөр олж тогтоон олон нийтэд мэдээлэхийг хүсэж байна. Энэ асуудал хэрхэн шийдэгдэхийг бид анхааралтай ажиглаж байна.

Та бүхнийг хүндэтгэн гарын үсэг зурсан:

Монгол оронд үйл ажиллагаа явуулдаг олон улсын эрдэмтэн судлаачид, мэргэжилтнүүдийн төлөөлөл:

Goulden, Clyde E. Academy of Natural Sciences of Drexel University, USA
Jensen, Olaf
McIntosh, Bob Rutgers University
Allen, Brant UC Davis
Casper, Brenda University of Pennsylvania
Chandra, Sudeep University of Nevada

Leave a comment

Your email address will not be published. Required fields are marked *