Оюутан сурагчдыг дэмжих


МУИС, ХААИС-тай хамтран залуу биологчдыг дэмжих, чадварлаг боловсон хүчин бэлтгэхэд хамтран ажиллаж 2017 оны байдлаар М. Цэрэннадмид, Ч. Отгонтамир, Б. Тэнгис, Д. Пүрэвдорж нарын оюутануудад доктор, магистр, бакалаврын түвшний тэтгэлэг болон судалгааны ажлыг дэмжих олон талын санхүүжилт олгоод байна. Ирвэс Хамгаалах Сан тодорхой хугацаанд Ж. Цэрэндэлэгийн нэрэмжит тэтгэлэгт хөтөлбөрийг зарлан оюутан сурагчдад судалгааны ажлын тэтгэлэг олгодог.