Жижиг хөхтөн амьтдын судалгаа


Тостын нуруунд жижиг хөхтөн амьтдын биологийн олон янз байдал, харьцангуй элбэгшил сэдвийн дор МУИС – ын оюутан магистрийн зэрэг хамгаалах ажлынхаа хүрээнд 2013 онд хийсэн. Тэрээр ялгаатай 5 амьдрах орчноос 3 баг, 6 овогт хамаарах 20 зүйлийн нийт 446 бодгаль барьж тэмдэглэн, тухайн амьтны зүйл, хүйс, боломжтой бол харьцангуй нас, үржлийн төлөв байдлыг тодорхойлсон.