Генетикийн судлагаа


 

Цоохор ирвэсний идэш тэжээлийн экологийн судалгаа олон янзын аргаар хийж байгаагийн нэг нь ялгадаснаас ДНХ ялган идэш тэжээлийн бүрэлдэхүүнийг тогтоох явдал юм. Бид нийт 81 ялгадасны дээжнүүдээс  таван төрлийн идэш бологчыг ялгахад янгир ямаа идэш тэжээлд  давамгай оролцож (ялгадасны 70.4% -д) байхад түүний араас гэрийн ямаа (17.3%) болон аргаль хонь (8.6%), хонь (2.7%) , 1% нь хахилаг байсан байна.