Чадавхижуулах сургалт


Ирвэс Хамгаалах Сан нь цоохор ирвэс бүхий газар нутагт цоохор ирвэсний судалгааны дэвшилтэт арга техникийг хэрэглэн энэ чиглэлээр ажиллаж байгаа мэргэжилтэн, байгаль хамгаалагчдыг дэмжин олон талын сургалтууд явуулдаг. Ж. Цэрэндэлэгийн нэрэмжит “Цоохор ирвэсний  судалгааны төв” - д “Зэрлэг амьтны экологи, байгаль хамгаалал”, “Зэрлэг амьтны хамгаалал ба мониторинг” сэдэвт анхан болон ахисан түвшний сургалт явуулж мэргэжилтнүүд аюул заналд суурилсан үнэлээг хэрхэн хийх, газарзүйн мэдээллийн системд анхан шатны мэдээлэл оруулах, зураглах, барих -дахин барих аргаар цуглуулсан мэдээлэлд Mark программ ашиглан боловсруулалт хийх, зайнаас тандан судлах (Distance sampling) аргаар популяцийн нягтшил тооцоолох зэрэг программ, аргазүйг эзэмшүүлсэн. Түүнчлэн Гурвантэс сумын байгаль хамгаалагч, нөхөрлөлүүд, Говь Гурван Сайханы ТХГН-ын байгаль хамгаалагч нарт байгаль хамгаалагчдыг чадавхижуулах ажлын хүрээнд байнгын мониторинг ба хяналт шалгалтын ажлыг үр дүнтэй явуулах мониторингийн анхан шатны мэдээ, мэдээлэл цуглуулах сургалтыг зохион байгуулж байсан.