ТХГН-ийн чадавхийг бэхжүүлэх хөтөлбөр


Цоохор ирвэсний амьдрах орчинтой давхцан оршин амьдардаг иргэд маш олон байдаг. Ирвэс Хамгаалах Сан Хамгаалалын Хөтөлбөрөөрөө дамжуулан олон үйл ажиллагаа явуулдаг. Эдгээр ажлуудыг нэгтгэн нэгдсэн зохион байгуулалтад оруулж үйл ажиллагаагаа цэгцтэй явуулахад нөхөрлөлийн зохион байгуулалтад малчид орсон байдаг. Нөхөрлөлүүдэд байгаль хамгаалах, амьжиргаагаа дээшлүүлэхэд шаардлагатай мэдлэг, мэдээллээр хангаж туслахад энэ хөтөлбөрийн зорилго оршдог. 


 

Ирвэс бүхий газар нутгуудад тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргаад оршдог бөгөөд тусгай хамгаалалттай газар нутгийн иргэд, орчны бүс, аймаг, сум орон нутгийн захиргаа болон бусад байгууллагуудыг холбох, хамтран ажиллахад нь туслан ажилдаг.  

Бид цоохор ирвэсний урт хугацааны судалгаа явуулж буй газар нутаг болох Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутагт орших Тост, Тосонбумбын нурууг  улсын тусгай хамгаалалтад авах ажилд голчлон ажиллаж байна. Тост, Тосонбумбын нуруу нь дэлхийд хамгийн их цоохор ирвэсний нягтшилтай газар нутаг хэмээн тодорхойлогдсон юм.  

Олон нийтэд мэдээлэл хүргэх үүднээс бид Тостыг Улсын Тусгай Хамгаалалтад Авцгаая гэсэн Facebook хуудас нээж ажиллуулж байна. Та бидний ажлыг дэмжиж байвал энэ хуудсанд like даран нэгдээрэй.