Нөхөрлөлүүдийн чадавхи дээшлүүлэх хөтөлбөр


Цоохор ирвэсний амьдрах орчинтой давхцан оршин амьдардаг иргэд маш олон байдаг. Ирвэс Хамгаалах Сан Хамгаалалын Хөтөлбөрөөрөө дамжуулан олон үйл ажиллагаа явуулдаг. Эдгээр ажлуудыг нэгтгэн нэгдсэн зохион байгуулалтад оруулж үйл ажиллагаагаа цэгцтэй явуулахад нөхөрлөлийн зохион байгуулалтад малчид орсон байдаг. Нөхөрлөлүүдэд байгаль хамгаалах, амьжиргаагаа дээшлүүлэхэд шаардлагатай мэдлэг, мэдээллээр хангаж туслахад энэ хөтөлбөрийн зорилго оршдог. 


 

ИХС-гийн цоохор ирвэс хамгаалах аливаа ажлыг нутгийн иргэдийг түшиглэн явуулж ирлээ. Нийт 7 аймгийн 17 сумдын 32 нөхөрлөлүүдтэй хамтран Ирвэс Энтерпрайз, Малын даатгал, Хашаа хорооны хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж байна.

Нутгийн иргэдэд түшиглэсэн байгаль хамгаалах арга нь биологийн олон янз байдлын хамгаалал нутгийн иргэдээс хамааралтай гэсэн үзэл дээр суурилан гарч ирсэн болно.

Иргэдийн шууд оролцоонд тулгуурлан тэднийг чадавхижуулсанаар энэхүү арга нь иргэд зэрлэг амьтад зохицон оршин тогтнох аргыг олж, байгаль хамгааллаас үүдэлтэй иргэдэд тулгарч буй хохирол, мөн биологийн олон янз байдлын оршин тогтоноход хүний нөлөөтэй үүсэж буй бэрхшээлийг багасгах зорилготой юм.

Тиймээс ИХС нөхөрлөлүүдийг чадавхижуулах олон төрлийн сургалтыг явуулахын зэрэгцээ нөхөрлөлийн зохион байгуулалтанд ороход чиглүүлж өгөх, хариуцан хамгаалах газар нутгийн менежментийг дэмжих, нутгийн удирдлагатай холбож хамтын ажиллагаа бий болгох гэм мэт олон талт ажлуудыг хамтран явуулж байна.