Манай үйл ажиллагаа

Ирвэс Хамгаалах Cан (ИХС) нь 2007 онд байгуулагдсан ба дэлхийд ховордож, монгол орны улаан номонд орсон цоохор ирвэс, түүний идэш тэжээлийг хамгаалах, мөн нутгийн ард иргэдийг байгаль хамгаалах ажилд татан оролцуулах зорилго бүхий нийгэмд үйлчилдэг ТББ байгууллага юм. Бид байгаль хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг дотоод гадаадын байгууллагууд болон эрдэмтэн судлаачидтай хамтран цоохор ирвэсний экологийн судалгаа явуулах, байгаль орчны боловсролыг иргэдэд олгох, цоохор ирвэс хамгаалахад шийдвэр гаргах түвшний төрийн байгууллагуудтай хамтран ажиллах гэх мэт олон талт
хамгааллын үйл ажиллагааг явуулдаг.

Цоохор ирвэс хамгаалахын ач холбогдол

Цоохор ирвэс нь өндөр уулын экосистемийн гол махчин амьтан. Түүний оршин тогтмол нь тухайн уулын экосистем бүхэлдээ унаган төрхөө хадгалж байгааг илэрхийлдэг.

Тиймээс биологийн олон янз байдлын оршин тогтох зохилдлогоо цоохор ирвэстэй нягт уялдаатай. Цоохор ирвэс уствал уулын өвсөн тэжээлт амьтдын тоо толгойн зохицол алдагдаж, тухайн амьдрах орчин хэт талхлагдах, хөрсний элэгдэл нэмэгдэх, ургамалын төрөл зүйлс ховордох аливаа амьтны өвчин дэлгэрэх зэргээр экологийн хувьд тааламжгүй нөхцөл үүсэх учраас энэхүү амьтны хамгаалал нэн чухал ач холбогдолтой.

Mонгол улсад

Цоохор ирвэс нь Монгол улсын Улаан Номонд “Нэн Ховор Зүйл“-ээр бүртгэгдсэн ба Монгол улс 1972 оноос ирвэс агнахыг хуулиар хориглогдсон.

Олон улсад

Олон Улсын Байгаль Хамгаалах Холбоо (IUCN) цоохор ирвэсний статусыг “эмзэг” бүлэгт хамруулсан

Тархац нутаг

Төв Азийн 12 орон

Дэлхийн цоохор ирвэсний тоо толгой
~ 1 K
Монгол орны цоохор ирвэсний тоо толгой
 ~ 0 k
Монгол орны цоохор ирвэснйи амьдрах орчны хэмжээ
80 кв2

Манай хамт олон

Л.Пүрэвжав_

Л.Пүрэвжав

Гүйцэтгэх захирал ​

M Цэрэннадмид

М.Цэрэннадмид. PhD

Нөхөрлөлд түшиглэсэн байгаль хамгаалах хөтөлбөрийн ахлагч

Г.Энхтүвшин

Г.Энхтүвшин

Мэдээлэл Харилцааны ажилтан

Д. Өнөрзул

Д.Өнөрзул

Нөхөрлөлд түшиглэсэн Ирвэс Энтерпрайз хөтөлбөрийн зохицуулагч

Хамтрагч байгууллагууд

Мэдээ, мэдээлэл

Дэлхийн биологийн олон янз байдлыг хамгаалах Кашка Суу-гийн тунхаг бичгийг зарлалаа Дэлхийн байгаль хамгаалах чиглэлээр 40 гаруй жилийн туршлага хуримтлуулсан, дэлхийн 22 …

АНУ-ын Голдманы байгаль хамгаалах Сангаас ИХС-гийн төслийг дэмжихээр боллоо Ирвэс Хамгаалах Сангийн хамт олон 2019 онд Голдманы байгаль орчны шагналыг хүртэж бахдам …

Байгаль хамгаалагч баатраар өргөмжлөгдөв. Олон улсын Диснейн Байгаль Хамгаалах Сан нь жил бүр хүн, зэрлэг амьтдын эрүүл амьдрах орчны төлөө хүчин чармайлт …

Хөтөлбөрүүд

“ Тост, Тосонбумбын Нурууны БНГ нь зэрлэг амьтдын хувьд чухал корридор нутаг болж баруун өмнө хэсгээрээ Говийн Их Дархан Цаазат газар, хойд хэсгээрээ Говь Гурвансайханы БЦГ – тай хиллэдэг. Эдгээр 3 хамгаалалттай газар нутаг нь Дэлхийн Цоохор Ирвэс түүний экосистемийг хамгаалах хөтөлбөрийн (GSLEP) хүрээнд Өмнийн Говийн ландшафтад (82000 km2) багтсан юм. “

“Нутгийн иргэдийн байгалийн нөөц, зэрлэг амьтнаа хамгаалах санал санаачлагыг дэмжин тэдний хариуцан хамгаалах газар нутгийг (ХХГН) албажуулах, менежментийн төлөвлөгөө боловсруулан амьжиргааг дэмжих, нөхөрлөлийн гишүүдийн чадавхиийг дээшлүүлэх замаар цоохор ирвэс хамгаалах ажилд татан оролцуулж байна”.

Close Search Window